Монголбанк иргэдэд ипотекийн зээлийн хугацааг нийт 5 удаа сунгасан
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр
2017.04.14
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Монголбанк иргэдэд ипотекийн зээлийн хугацааг нийт 5 удаа сунгасан

Д.Сумъяабазар гишүүн засгийн газарт хандан хотын дахин төлөвлөлтийн талаар асуулга тавьсан юм. 

Асуулгад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр хариуллаа.

Азийн хөгжлийн банктай хамтран ипотекийн зээлтэй уялдуулан, гэр хорооллын иргэд өөрсдийн өмчилж авсан 0,07 га газар дээрээ амины орон сууц барих бэлтгэл ажлыг хангах, санхүүжилтийг зохих түвшинд ярьсан. орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр гэсэн нэртэйгээр 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлын гол шийдэл нь дэд бүтцийн асуудлыг шийдсэний дараа барилгын компаниудын хүчийг зөв хуваарилан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад илүү оновчтой.

Барилга барих компаний асуудлыг санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах, барилгын компаниудын барьж буй орон сууцаа барьцаалан авч буй зээлийн хугацааг уртасгах талаар холбогдох талуудтай гэрээ хийж болох талаар тодруулга авахыг хүсчээ. Монголбанкны зүгээс өнгөрсөн хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрт, Монголбанк, Засгийн газрын хамтарсан ипотекийн зээлийн хэрэгжих хугацаа дууссан байсан. Ингээд Монголбанк ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийнхээ түвшинд дахин сунгаж, Монголбанкны зүгээс өөрийн эзэмшиж байгаа ипотекийн зээлийн багцыг эргэн төлөлтөөрөө хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлж ирсэн.

Энэ нь орон сууцны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт үүссэн зээлийн түгжрэлийг арилгахад томоохон дэмжлэг болж байгаа.

Хоёрдугаарт, Монголбанкнаас бусад 2016 оны 1 дүгээр сараас хойш нийтдээ 2500 зээлдэгчийн 169,9 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн эх үүсвэр олгосон. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар Монголбанканд олгосон боловч эргэн төлөгдөөгүй байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл нэг их наяд байгаа. Энэ нь эргээд Монголбанкнаас арилжааны банкуудад, арилжааны банкуудаас иргэдэд үзүүлж байгаа бодлогын дэмжлэг гэж дүгнэж байна.

Гуравдугаарт, Монголбанкнаас иргэдэд олгосон 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөгдөх хугацааг нийтдээ 5 удаа сунгасан. Ингэснээр банкууд үнэт цаасжуулалтын үйл ажиллагаа явагдаж дуустал хүүний зөрүүний алдагдал хүлээхгүй байх, иргэд болон аж ахуйн нэгж дээр хүүний дарамт үүсэхгүй байх, эх үүсвэр эргэн татагдахгүй байх, иргэдэд 8%-ийн хүүтэй зээл өгөх үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Дөрөвдүгээрт, Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сард баталсан орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд банкнаас иргэдэд олгох орон сууцны зээлийн хугацааг 20 жил байсныг 30 жил болгон сунгасан байна. тухайлбал 8 %-ийн хүүтэй 70 сая төгрөгний зээлийн хугацаа 20 жилээс 30 жил болоход сарын төлбөрийн хэмжээ 585,5мянган төгрөг болж 513,6 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр буурч байна.

           Тавдугаарт, Монголбанк ипотекийн санхүүжилтийн журмыг баталж, Засгийн газар, Монголын санхүүгийн зохицуулах хороо, Монголын ипотекийн корпораци, Орон сууц санхүүжилтийн корпорацитай тус тус гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний хүрээнд орон сууцны зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага байгаа эсэх дээр тодруулга авахыг хүссэн. Энэ хууль 2015 онд батлагдаж, 2016 онд мөрдөгдөж эхэлсэн. Бид энэ хуультай уялдуулан дараах журмуудыг батлуулсан.

  • Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн талбайг сунгах үлгэрчилсэн журам,
  • Хот суурин газрын дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах 3 талт гэрээний үлгэрчилсэн загвар,
  • Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам зэрэг болно.

ШИНЭ МЭДЭЭ