2017.04.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“Шилдэг бизнес төсөл-2017” уралдааны 2 дугаар шат эхэллээ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарласан “Шилдэг бизнес төсөл 2017” уралдааны 2 дугаар шат эхэлж байна.
Уралдаанд анх 400 гаруй төсөл ирснээс эхний шатанд 80 төслийг шигшэн авч, тэдгээрээс практик ач холбогдол, хэрэгжих боломж, эдийн засгийн тооцоолол, үр өгөөж зэргийг харгалзан шилдэг 20 төслийг шалгаруулсан юм.
Тэгвэл уралдааны хоёрдугаар шатанд шилдгээр шалгарсан сурагчид бичсэн төслөө илтгэл хэлбэрээр бэлдэж, өөрийн бизнес санаагаа шүүгчдэд танилцуулсан. Энэ үеэр шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сурагчид бүтээлч, хөдөлмөрч, идэвхтэй, авхаалжтай байгааг сайшааж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу?
2017.12.06
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа
2017.11.14