МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажлын хэсгийн гишүүд болон салбарын төлөөллүүд
2017.03.27
Хууль, эрх зүй

Хуулийн толь: Цагдаагийн албаны тухай хууль

10 бүлэг, 97 зүйлтэй Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганы 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 93,9%-ийн саналаар батлагдсан. Хуулийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

Өмнөх цагдаагийн хууль нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан шинжтэй хууль байсан бол энэ удаагийн шинэчилсэн найруулгаар цагдаагийн албан хаагчийн зүгээс нийгмийн дэг журам хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эрхзүйн нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог юм.

 Хуулийн шинэчилсэн найруулгаар орж ирсэн өөрчлөлтүүдээс онцолбол:

Цагдаагийн байгууллагын удирдлага, бүтэц зохион айгуулалтын бүтцийг чиг үүрэгт нь нийцүүлэн нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх зарчимд нийцүүлэн уян хатан тодорхойлох боломжийг бүрдүүлэх,

Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдал, түүнд тавигдах шаардлага, цалин хөлс, нийгэм, улс төр, эдийн засаг, хуульзүйн баталгааг тодорхойлж, хуулиар хүлээсэн үүргээ саадгүй хэрэгжүүлэх баталгааг хангах,

Цагдаагийн алба хаагчийн өдөр тутам хэрэгжүүлдэг хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан албадлагын шинжтэй арга хэмжээг авах үндэслэл, журмыг тодорхойлох,

Тэдний албан үүрэгтээ хандах хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, албан хаагчийг дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тусгах,

Цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байх,

Цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирсан тохиолдолд нэн даруй арга хэмжээ авах болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмлэг туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусгасан.

ШИНЭ МЭДЭЭ