2017.03.22
Хүний эрх
С.Одонтуяа: Хурдан морь уралдуулсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардана
Ховд аймгийн Дөргөн суманд болсон хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж улмаар нас барсан хэрэг гарсан.
Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа жиргэжээ. Тэрээр “Одоо мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын, Эрүүгийн хуулийн дагуу буруутай этгээд албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардаж байна” гэжээ.
Мөн түүнийг нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг дэмжин “Хүүхдийн амь нас зугаа цэнгэлийн золиос болдгийг Засгийн газар хэзээ зогсоох вэ. Хуулийн дагуу буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” хэмээн твиттер орчинд уриалжээ.