Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар 100 хоногт хийсэн онцлох ажлуудаа танилцууллаа
БГД Засаг дарга С.Одонтуяа
2017.03.06
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар 100 хоногт хийсэн онцлох ажлуудаа танилцууллаа

Нийслэлийн Хангарьд ордны хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 100 хоногт хийсэн шинэ онцлох ажлуудаа танилцууллаа. Ингэхдээ төрийн ажлын залгамж чанарыг  алдагдуулахгүй, төрийн үйлчилгээг иргэн бүрт ил тод, хүртээмжтэй хүргэх эрхэм зорилгоо удирдамж болгон ажиллахын зэрэгцээ 100 хоногт хийсэн олон ажлуудаас сорчлон мэдээлсэн юм.

Баянгол дүүргийн хөгжил, цэцэглэлтэд үе үеийн Засаг дарга нар анхаарч, хийж хэрэгжүүлсэн ажлууд тоймгүй. Ялангуяа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ихээр хийгдэж, дүүргийн гэрэлтүүлэг, камержуулалт, сургууль цэцэрлэгийн өргөтгөл, барилга, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн зэрэг олон ажлыг тоочиж болно.

Харин дүүргийн Засаг даргаар эмэгтэй хүн томилогдсоноор иргэний боловсрол, эрүүл мэнд, гэр бүл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүдийг илүү санаачлан хэрэгжүүлээд байна.

Баянгол дүүрэг ирэх дөрвөн жилд эрүүл дүүрэг болох том зорилго тавьсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээгээр жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд ахмад настны нөхөн сэргээх эмнэлэг, хүүхдийн 100 ортой эмнэлгийг барилгыг дуусгасан юм.

Сүүлийн 25 жилд нийслэлд огт хийгдээгүй байсан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны ажлыг дуусгасан зэрэг олон ажлыг онцлон мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ