МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.10
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Монголын талд авчирсан гэдгээр халхавчилж, хууль зөрчихийг дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Ажлын хэсгийн дүгнэлт, өмнөх хэлэлцүүлгээс үзэхэд Засгийн газрын буруу шийдвэрээс энэ бүхэн үүдэлтэй гэж үзэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын талд ирэхийг дэмжиж байна. Тэр дундаа хувийн хэвшлийнхэн ч гэсэн хувь эзэмшээсэй гэж хүсч байна. Гэхдээ Монголын талд авчирсан гэдгээр халхавчилж, хууль зөрчихийг дэмжихгүй.

Тухайн үеийн Засгийн газар сонгууль дөхсөн, чуулган завсарласан байсан гэж тайлбарлан, “чоно борооноор” гэгчээр хууль зөрчсөн, хувийн хэвшилд шилжүүлэхдээ хэт давуу боломж олгосон гэж бодож байна. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг дэмжих нь зүйтэй гэсэн бодол байна.

Надад нэг болгоомжлол байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй талынхан Олон улсын Арбитрт хандах болов уу? Олон улсын арбитрт хандлаа гэхэд  өмнөх гашуун туршлага шиг асуудал үүсэх вий.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

Арбитрт хандана гэсэн заалт байсан. Гэхдээ гэрээний талууд нь Ростех, Монголын зэс корпорациуд юм. Энэ тохиолдолд одоо Засгийн газар гэрээний нэг тал байхаа больсон.

Гэрээнд зааснаар бол гуравдагч этгээдэд худалдвал... гэсэн агуулга бий. УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдах тухай шийдвэр гаргаагүй шүү дээ. 

ШИНЭ МЭДЭЭ