УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.02.10
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Хууль санаачлагч олон жилийн практикаар туршигдсан хэм хэмжээг хэвээр үлдээжээ

 

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны хоёрдугаар сарын 7-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар хийлээ.

Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессийн хуулийг судалж, дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалт болон НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэн чиглэлийг баримталсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ