МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын хоёр гишүүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдав
2017.02.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

УИХ-ын хоёр гишүүн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өглөө.


 

УИХ-ын дарга М.Энхболд одон медаль гардуулсны дараа хэлсэн үгэндээ

“Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Монгол төр та бүхний хууль тогтоох байгууллагад болон бусад салбарын байгууллагад ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр ийнхүү шагнан урамшуулж байна. Төрийн шагнал авна гэдэг цаашид илүүг хийж бүтээхийн нэр юм. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг дахин ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ 

гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ