2017.01.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Д.Сумъяабазар: Органик, экологийн шаардлага хангасан бүс нутгаа эрүүл бүсээр зарлах учиртай
УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016.12.28 Засгийн газрын өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн , төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хуулийн төслийг дэмжиж байна. Хүний эмч бол хүн эмчилдэг, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг гэж үгээр асуудлын ач холбогдлыг илэрхийлж байр сууриа хэлэв.
Д.Сумъяабазар
Мал хувьчлагдсанаас хойш алдагдаад байсан бодлогыг ингэж оруулж ирж байгаа нь цаг үеэ олсон оновчтой ажил болж байна. Хувийн малын эмнэлгүүдийн эмч нарын хариуцлага суларсан гэсэн яриа их гардаг. Үүнд дээр яам онцгой анхаарч, хариуцлагыг нь сайжруулаасай гэж хэлмээр байна.
Сайд эрүүл бүс тогтоох тухай ярьж байна. Ялангуяа органик, экологийн шаардлага хангасан бүс нутгаа эрүүл бүсээр зарлах учиртай юм. ОХУ эрүүл бүсээ зарласан байдаг, түүнтэй агаар нэг байдлаар эрүүл бүсээ зарлах хэрэгтэй.
Цаашид органик хуулиудтайгаа уялдаж, ХАА салбарынхаа чиг хандлагыг орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар явуулах нь зүйтэй.
Манай улсын мал аж ахуй амьжиргаа дэмжсэн мал аж ахуй. Тиймээс тооны араас бус чанар, сүргийн бүтэцийн араас явах хэрэгтэй.