УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2017.01.06
Улстөр

Д.Сумъяабазар: Нийтийн сонсгол зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсаны дараа байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүдэд танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ундармаа, Д.Сарангэрэл нарын 2016 оны 12 дугаар сарын 27-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын их чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дараах санал дүгнэлтийг гаргалаа.

Нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,7 дахь хэсэгт Хууль тогтоомжийн төслийн ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, сонсголын нарийвчилсан журмыг УИХ-аар батлахаар хуульчилсан. Дээрх хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдах бөгөөд нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсгол зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно гэж хууль санаачлагч үзжээ.

Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа ба төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хэрэгжүүлэх чухал механизмыг нийтийн сонсгол бүрдүүлэх тул хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна гэж хэлж байв.
Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг оруулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ