МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ё.Баатарбилэг: Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хуулийн хариуцлагыг чангална
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.02.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ё.Баатарбилэг: Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хуулийн хариуцлагыг чангална

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнөөдөр (өчигдөр) уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг УИХ- ын гишүүн Д.Тогтохсүрэн та хоёр судалж Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан. Хуралдаанаар ямар шийдвэрт хүрэв?

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хор хохирол учруулсныг нөхөн төлүүлэх, барагдуулах ажлын хэсэг Байнгын хорооноос гараад ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор Байнгын хороо хэлэлцэж тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөхөөр боллоо. Өнгөрсөн хугацаанд Өргөдлийн байнгын хороонд уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахдаа хууль зөрчсөн талаар олон гомдол ирсэн.

Туул голын сав газраас элс, хайрга олборлох зорилгоор ухсан олборлолтын талбайд хүүхэд осолдож нас барсан шүү дээ. Мөн Орхон голын бохирдол байна. Тэнд нөхөн сэргээлт нэрээр хууль бус алт олборлолт явуулсан.

Ер нь нөхөн сэргээлт нэрээр хууль бус алт олборлолтын асуудал ганцхан Орхон гол дээр болоод байгаа юм биш. Баянхонгор, Говь- Алтай, Сэлэнгэ, Увс аймагт ч байна. Тийм ч болохоор энэ хууль бус үйл ажиллагаанд анхаарал хандуулаач гэдэг иргэдийн өргөдлүүдийг судалж, агуулгаар нь багцлаад ямар чиглэлээр хэрхэн анхаарч ажиллах талаар маш тодорхой чиглэлийг Засгийн газарт өгч байгаа.

-Тухайлбал?

Нэгдүгээрт, буруутай этгээдүүдийг олж хариуцлага тооц, нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Хоёрдугаарт, Засгийн газар уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хор хохирол учруулсан болон нөхөн сэргээх асуудал дээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хуулиуд дээр ямар заалтыг өөрчлөх шаардлагатай байна тэдгээрийг өөрчлөх саналаа бэлдэж ирүүл гэдэг чиглэлийг өгсөн.

-Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа 3000 гаруй компани байгаа ч нөхөн сэргээлт хийгээгүй шалтгаанаар нэг нь ч тусгай зөвшөөрлөө цуцлуулаагүй гэдэг. Хариуцлага хүлээлгэхэд юу саад болоод байдаг юм бэ?

Байнгын хорооны хуралд дээр Уул уурхайн яамны газрын дарга “Нөхөн сэргээлт хийгээгүй, хууль зөрчсөн гэдэг      үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдол нэг ч байхгүй” гэж хэлсэн шүү дээ. Мөн Улсын мөрдөн байцаах газрын яг энэ асуудлыг хариуцсан хэлтсийн дарга нар “Уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй болон байгаль орчинд хор хохирол учруулсан гэсэн байгаль орчны эсрэг гэмт хэргүүд ихэвчлэн прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болчихдог юм” гэж ярисан. Байгаль орчны салбарын яамны мэргэжилтэн хүртэл социализмийн үед нөхөн сэргээлт хийгээгүй талбайг оруулаад тооцчихсон юм гээд буруу мэдээлэл бидэнд өгч байх жишээтэй.

Энэ гурвын уялдааг нь хар даа. Тэгэхээр зайлшгүй хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болж байна. Ерөнхийдөө хариуцлагыг чангатгах асуудал байгаа гэсэн үг. Жишээ нь, нөхөн сэргээлт хийнэ гэсэн мөртлөө л хууль бусаар алт олборлолт явуулж байна. Дараа жил нь ч мөн л нөхөн сэргээлт хийгээгүй, алт олборлолт нь үргэлжлээд байдаг.

Учир нь сумын Засаг даргаас нөхөн сэргээлт хийсэн гэсэн бичиг аваад ирвэл дараа жилийнх нь төлөвлөгөөнүүдийг нь батлаад өгчихдөгт байгаа юм. Гэтэл тухайн сумын Засаг дарга нь нөхөн сэргээлт хийгээгүй байхад нь хийсэн гээд худлаа бичиг баримг үйлдэж өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж юм байдаггүй. Ийм болчихоод байна. Сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор дараа жилийн ажлын төлөвлөгөөг нь баталж өгч байгаа нь буруу.

-Та Байнгын хорооны хуралдааны үеэр нэмж аймгийн Засаг даргаас тодорхойлолт авдаг болгох хэрэгтэй гэж хэлж байсан?

Тийм. Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад сумын Засаг дарга уул уурхайн компанитай хамтарч ажиллах тухай хэлэлцээ хийгээд ИТХ-аараа тогтоол гаргасан асуудал болж байлаа. Тэгээд сум хөгжүүлэх сандаа хандив авчихдаг. Намайг ажиллаж байх үед Орхон голыг бохирдуулсан асуудлаар ийм шийдвэр гаргасан сумын Засаг даргатай холбоотой хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа гээд л байсан.

Сүүлд нь прокурор дээр очоод л хэрэгсэхгүй болсон. Сумын Засаг дарга ийм эрх мэдэлтэй байхад аймгийн Засаг дарга байгаль орчны салбарын яам, холбогдох байгууллагууд руу баахан дэмий бичиг явуулахаас өөр арга байхгүй. Явуулсан бичгийг нь авч хэрэгсдэггүй. Нөхөн сэргээлт хийгээгүй байна, ирэх жил үйл ажиллагааг нь үргэлжлүүлж болохгүй шүү гээд байхад л батлаад явуулчихдаг. Ийм хуулийн цоорхойнуудыг нөхөх ямар хуулийн заалтууд байна түүнийг нь гаргаж ирж судалж нэг мөр болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Сумынхаа хөгжлийн санд мөнгө аваад түүнийхээ барьцаанд нөхөн сэргээлт хийсэн гэдэг бичиг гаргаад өгчихдөг гэсэн үг үү?

Сум хөгжүүлэх сандаа мөнгө авчихаж байгаа юм л даа. Сүүлдээ уул уурхайн компаниуд тухайн багийн иргэдэд нь мөнгө өгдөг, элдэв зүйл амалдаг болчихсон. Манай Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг дээр яг тийм явдал болж байлаа. Тэгээд өгсөн ч юмгүй дараа жилийнх нь хавар дахиад л яваад очдог.

Би өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа найм, ес, аравдугаар сард Цэнхэр суманд очиж ажилласан. Өнөөдөр үнэхээр сумын ИТХ-ын эрх хэмжээний асуудлыг ярихгүй бол болохгүй болсон. Сум ИТХ- аараа нэг тогтоол баталчихдаг. Түүнийг нь аймгийн засаг дарга эсвэл өөр хэн ч хүчингүй болгох эрхгүй. Зөвхөн шүүх л хууль зөрчсөн шийдвэр гарсан байна гэж хүчингүй болгодог байдалтай байна.

Сумын Засаг дарга өөрөө захирамж гаргасан байвал түүнийг нь аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхтэй л дээ. Түүнийг мэддэг учраас өөрөө захирамж гаргахгүй ИТХ-аараа тогтоол гаргачихдаг юм. Ингээд аймгийн Засаг даргын хувьд сумын ИТХ- ын тогтоолыг шүүхэд өгөхөөс өөр ямар ч эрхгүй болчихдог.

Тэгэхээр тухайн уул уурхайн компанийг нөхөн сэргээлт хийсэн гэдэг тодорхойлолтыг аймаг, сумын бүр шаардлагатай бол багийн Засаг дарга нь ч давхар хийж өгдөг болох хэрэгтэй. Ингээд хэрвээ нөхөн сэргээлт хийгээгүй байхад хийсэн гэдэг тодорхойлолт хийж өгсөн байвал тэр нөхөрт хатуу хариуцлага тооцдог болох ёстой. Энэ чинь байгаль орчны эсрэг гэмт хэрэг шүү дээ.

-Нөгөө талаас нь харвал хүнд суртал нэмэгдэх юм биш үү. Яг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хөрөнгө оруулагчдыг үргээсэн зүйл болохгүй юу?

Хуульдаа л зохицуулалтыг нь нарийн заагаад өгчих хэрэгтэй. Сумын Засаг дарга өргөдөл ирүүлснээс хойш ажлын тав хоногийн дотор хариу өгөх ёстой гээд оруул- чихад болно шүү дээ. Тэр уул уурхайн компани суманд нь байхад ямар хэмжээнд нөхөн сэргээлт хийснийг байна гэдгийг харчихад амархан. Цаашилбал сумын Засаг дарга тодорхойлолт бичиж өгөх хэрэг ч байхгүй.

Сумын Засаг дарга нөхөн сэргээлт хийсэн газарт яаж мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах юм. Уг нь бол аймгийн Засаг дарга л өгөх ёстой юм. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтнүүд ажиллаж байгаа.

Тэд нөхөн сэргээлт төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна уу гэдэгт дүгнэлт гаргаад аймгийн Засаг даргад өгчихнө. Тэр дагуу аймгийн Засаг дарга тодорхойлолт гаргаж өгөх ёстой. Суманд бол байгаль орчны байцаагч л сууж байгаа. Гэтэл байцаагч гэдэг мэргэж-лийн дүгнэлт гаргах субьект биш шүү дээ. Ийм зүйлсийг л зохицуулах асуудал байна.

-Байгаль орчин. уул уурхай хариуцсан яамд. мэргэжлийн хяналтын газрын хоорондын уяддаа муу байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналтын газраас адаглаад ууц уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон, нөхөн сэргээлт хийх газар, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаагүй юм байна. Энэ өөрөө төрийн захиргааны төв байгууллагуудын уялдаа холбоог харуулж байгаа юм.

Мөн Уул уурхайн яам лиценз олгодог, уулын ажлын төлөвлөгөөг нь баталдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр нөхөн сэргээлтийн, байгаль орчны үнэлгээ зэрэг зөвшөөрлүүд баталж өгдөг. Ингээд бие биенээсээ харааг биш байгууллагууд нэг уул уурхайн компанид янз бүрийн зөвшөөрөл өгч байгаа. Гэтэл тэр мэдээллүүд нь нэгдсэн журмаар нэг санд ордоггүй.

Өөрөөр халбал нэг эх үүсвэрээс мэдэалэл авах боломж баихгүи байна. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Аль байгууллага дээр ямар зөвшөөрөл гарч байгаа, ямар төлөвлөгөө батлагдахаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирдэггүй. Бид батлагдаад, тухайн компани үйл ажиллагаа эхэлсний дараа өөрсдөө мэдээллүүдийг авч очиж хяналтаа тавьдаг” гэдэг.

Эрх бүхий яамд нь ч тухайн компани өмнө нь ямар стандартыг зөрчсөн, хэрхэн ажиллаж байсан түүхийн талаар мэдээллийг нь мэргэжлийн хяналгын байгууллагаас аваад тусгай зөвшөөрлийнх нь асуудлыг хариуцлагатай ярих байтал бүр баталж өгөхдөө мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгддэггүй байх жишээтэй.

Тэгээд сүүлд нь мэргэжлийн хяналтын байгууллагыг хяналтаа тавьсангүй, ажлаа хийхгүй байна гэж буруутгадаг. Яс юман дээр орон нутгийн мэргэжлийн хяналт хүртэл өдөр, шөнөгүй хуулийг хэрэгжүүлэх гээд ажилладаг. Гэвч хүч нь хүрдэггүй. Асар их хүч нөгөө талаас нь нөлөөлж байна шүү дээ.

-Одоо манай хуулиар байгаль орчинд хохирол учруулсан хэрэгт ямар шийтгэл оногдууддаг юм бэ?

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тэд дахин нэмэгдүүлсэн гэдэг торгуулийн юм л байдаг. Тэгэхээр мөнгөтэй том уул уурхайн компаниуд чинь торгуулиас айхгүй байна. Нөгөө талаас байгаль орчны хор хохирлыг мөнгөөр үнэлэх боломж муутай шүү дээ. Мөн Орхон гол дээр жишээлэхэд “Монгол газар” компани байгаль орчинд ямар хэмжээний хохирол учруулав гэхэд мэргэжлийн байгууллагууд нь янз бүрийн дүгнэлт гаргадаг.

Нэг хэсэг нь тэдэн тэрбум гэж байхад нөгөөх нь тэдэн зуун сая төгрөг гэх мэт. Ийм л савалгаатай дүгнэлт гаргадаг. Тэгэхээр байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг ч гэсэн стандартчилж мэргэжлийн байгууллагуудаар үнэлгээг нь хийлгэдэг болох ёстой. Ямар байгууллагаар хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрдөг байх юм гээд маш олон асуудал байна даа, байгаль орчны салбарт. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам гэлтгүй Засгийн газар үүн дээрээ ажиллах байх гэж найдаж байгаа.

-Байгаль орчинд учруулсан хохирлын хариуцлагыг бусад орнууд хэрхэн зохицуулсан байдаг бол?

Ажлын хэсэг дээр нэлээд судалгаа хийгээд явж байна. Ямар хариуцлагатай болгож хэрхэн чангатгах нь гэдэг асуудлаар судалж байгаа. Жишээ нь, Хятад үнэхээр чанга хуультай. Тэнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг үндсэндээ  хуулийн     хамгийн хатуу хариуцлагтай байдаг. Хор хохирлынхоо хэмжээнээс хамаараад насан  туршдаа хориглох, цаазын ял хүртэл өгдөг.

ОХУ сүүлийн жилүүдэд энэ тал дээрээ хуулиудаа байнга өөрчилж нэлээд чангатгаж байгаа дүр зураг харагдаж байна. ОХУ, Хятад гэлтгүй уул уурхай өндөр хөгжсөн Австрапид нөгөө л хариуцлагатай уул Уурхайг асуудал хамгийн түрүүнд ярилдцаг. Тэнд иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хяналтыг нэлээд түлхүү оруулдаг юм байна. Гэхдээ манайх түүнийг бас тал талаас нь сайн бодолцох хэрэгтэй.

-Үгүй бол шантааж хийнэ гэж үү?

Иргэний нийтийн төрийн бус байгууллагаа буруугаар ажилласан тохиолдол нэлээд гарсан. Түрүүчээсээ ял зэмлэл хүртлээ шүү дээ. Тэгэхээр бас жин банг нь тааруулахгүй бол болохгүй. Хуулийн хариуцлага талаас юуг нь чангаггах, аль нь манай нөхцөлд тохирох талаар нухацтай харах хэрэгтэй байна.

Ер нь бол хариуцлагыг эзэнжүүлэх ёстой. Ерөөсөө яг толгой дээр нь бууж хариуцуулахгүй харин ч бие бие рүүгээ бухчихаж болох гийм хууль байгаа болохоор л ийм асуудлууд гараад байгаа шүү дээ. Маш тодорхой буух эзэнтэй байвал аяндаа засарна. Дээр нь маш өндөр хариуцлагын тогтолцоотой болох ёстой.

-Орхон голын асуудал нэг хэсэг олны анхааралд орсон. Салбарын сайд нь хүртэл очиж байлаа. Харин одоо чимээгүй болчихов уу даа?

Үйл ажиллагааг нь зогсоогоод нөхөн сэргээлт ХИЙ гэчихсэн газар. Гэтэл тэд нөхөн сэргээлт нэрээр алт олборлоод байгаа юм. Үүнийгээ зогсоо, цэвэр нөхөн сэргээлтээ маш богино хугацаанд хийж мэргэжлийн байгууллагуудад үзүүлж, харуул гэсэн чиглэл өгсөн. Аравдугаар сард очиход шар нунтагтай ус оруулахгүй байх далан сувгийн тодорхой ажил хийгээд голын өнгө овоо засарсан байсан.

Одоо бол нөхөн сэргээлт ч, олборлолг ч явагдахгүй байгаа л даа. Угаасаа аравдугаар сарын сүүлээр хамаг юм нь хөндөөд аяндаа буучихсан хэрэг. Ирэх жил дахиад тийм байдал давтагдахгүй байх тал дээр л анхаарч байна. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул Уурхайн яам, Мэргэжлийн хяналтын газарт бичиг явуулсан. Эхнээсээ хариу нь ирж байна. Тэр бичгийг бариад л ирэх жил очно доо.

ШИНЭ МЭДЭЭ