МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тэр шинжлэх ухааны салбарыг төлөөлж байна
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.11.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Тэр шинжлэх ухааны салбарыг төлөөлж байна

МУИС-ийг түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгссөн тэрээр хүмүүс түүхийг гуйвуулан ярьж байгаад ихэд эмзэглэнгүй ханддаг. Энэ нь ч тун саяхны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тод илэрсэн юм.

Арваннэгдүгээр сарын 26-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай асуудлыг хэлэлцэж байх үеэр Ё.Баатарбилэг түүхийн салбарын хүн гэдгээ онцлоод, нийт гишүүдэд түүхээ мэдэж ярихыг шаардсан.

Хоёр том улс төрийн хүчин энэ найман жилд ээлжлэн төрийн эрх барьж байгаа нь үнэн бодит түүхийг үгүйсгэх эсвэл түүхийн эзэн болохын төлөө тэмцэлдэж улмаар түүхийг улстөржүүлж байна.

Түүний тод жишээ нь өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож, Улс тунхагласан өдрийг Чингис хааны төрсөн өдрөөр сольсон явдал юм.

Үүний хариу болгож, энэ дөрвөн жилд Чингисийн талбайг буцаан Сүхбаатарын талбай болгож, Улс тунхагласан өдрийг сэргээн тэмдэглэхээр болоод байна.

20-Р ЗУУНЫ ХОЁРДУГААР ХАГАС, 21-Р ЗУУНЫ ЭХЭН ХҮРТЭЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ САЙН, МУУ, БАЯР, ЗОВЛОН БОЛГОНЫГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ТЭМДЭГЛЭЖ ИРСЭН. СҮХБААТАРЫН ТАЛБАЙ БОЛ ИРГЭДИЙН ОЙ ТОЙНД ХОНОГШСОН ДУРСГАЛТ НЭР, ДУРСГАЛТ БАЙРШИЛ.

Энэ асуудалд Ё.Баатарбилэг эрс шүүмжлэлтэй хандаж, 4, 4 жилийн улстөржилтийн шуурганд Монголын түүхийг бага өртүүлж, түүхийг гуйвуулахгүй байхыг хүссэн юм.

Оюутан байхдаа “Монголын түүхийн 17 жаран” номоо хэвлүүлж, төгсөх курсээсээ Ерөнхийлөгчийн тамгын газарт референт хийж явсан Ё.Баатарбилэг шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийхийн хүнд хэцүү, сайн сайхныг мэднэ.

Тиймээс ч зөвхөн түүх гэлтгүй Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хөгжилд түлхүү анхаарч, бодлогын баримт бичгүүдэд тодорхой заалт тусган, хэрэгжүүлэхийг санал болгож байна.

ХАМГИЙН ГОЛ НЬ УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ТЭРГҮҮН ЗЭРЭГТ ТАВЬДАГ, ХУВИЙН ТОГЛОЛТ БАГА ХИЙДЭГ БАЙХ ЁСТОЙ.

Энд хоёр бодлогын баримт бичигт гаргасан саналыг нь онцлох хэрэгтэй.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт

Тэрээр уг хөтөлбөрт шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх талаар хэд хэдэн заалт тусгасан боловч агуулгыг нь харахад салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг дэмжих талаар нэг ч үг, өгүүлбэр алга болохыг хэлсэн.

Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, хууль, олон улсын шинжлэх ухаан гэх зэргээр салбар шинжлэх ухаануудыг орхигдуулсан байна гэж үзлээ.

Ингээд Ё.Баатарбилэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн зүйл нэмэх санал гаргасан юм.

- Дүрслэх урлаг, уламжлалт урлахуйн ухааныг хөгжүүлж,  дотоод, гадаадад түгээн сурталчлах” гэсэн заалт нэмж тусгах санал гаргасан.

- “Нүүдлийн соёл иргэншил” гэсэн нэр томъёог “Нүүдлийн соёл” гэж өөрчлөх хэрэгтэй.

- Сурагчид эх хэлээрээ зөв бичих, эх оронч үзэл, эх орноо хайрлах хүмүүжил олгох гэсэн санаануудыг нэгтгэн “Монгол хүн болгож төлөвшүүлэх цогц хөтөлбөр” гэсэн нэр томъёо шинээр оруулж, түүндээ дээр дурдсан арга хэмжээнүүдийг тусгах нь зүйтэй.

- “Эзэнт гүрэн” музей, “Үндэсний байгалийн музей”, “Үндэсний их театр” гэгчлэн “үндэсний” гэсэн тодотголтой байгууллага байгуулна гэсэн заалтыг тус бүрээр нь оруулах биш “Төв Азийн нүүдэлчдийн түүх, урлаг, соёлын музейн цогцолбор” гэж агуулгатай нэр томъёон дор энэ бүгдийг хамруулах нь зүйтэй.  

ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ӨНДӨР НЭР ХҮНДТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ СУУДАЛ ДЭЭР ЭХЛЭЭД ЗӨВ СУУЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ.

Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд

Ё.Баатарбилэг “Эдийн засаг хямарсан ч улс орон хөгжих ёстой” гэлээ. Улс орноо хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны салбараа анхаарах хэрэгтэй. Шинжлэх ухааны салбараа анхаарна гэдэг нь эрдэмтдийн дуу хоолойг сонсож, судалгаа шинжилгээ хийхэд нь дэмжихийг хэлж байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд шинжлэх ухааны салбарын менежментийг сайжруулах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэгтгэж, зардлыг бууруулсан боловч үйл ажиллагаанд төдийлөн ахиц гарсангүй.

Үүний тодорхой жишээ болгож, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг түүх болон археологийн хүрээлэнг нэгтгэснээр ихээхэн хүндрэл гарч, археологийн судалгаанд оруулах хөрөнгө хумигдсан болохыг хэллээ.

Цаашид шинжлэх ухааны салбарт хамааралтай бодлогын баримт бичиг боловсруулахдаа салбар яамны мэргэжилтнүүд хариуцлагатай ажиллаж, эрдэмтэн судлаачид нь саналаа нэмэрлэх хэрэгтэй.

Учир нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй 4100 гаруй хүний хувьсах зардал нь сүүлийн 4 жил тогтмол буурсаар нэгж ажилтанд ногдох зардал 20 хувиар багассаныг Ё.Баатарбилэг байнгын хороо болоод чуулганы хуралдааны үеэр хэлсэн юм.

- Шинжлэх ухааны салбарын нэгж ажилтанд ногдох хувьсах зардлыг бууруулахгүй байх гэсэн заалт нэмэх санал гаргасан.

ШИНЭ МЭДЭЭ