УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мэргэжилтэн н.Арсланхуяг, Лантуун дохио ТББ тэргүүн Ч.Ганжавхлан, Дуучин М.Нарантуяа нар
2016.11.24
Хүний эрх

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг болов

Ийгл телевизийн Хэлэлцүүлэгээр Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мэргэжилтэн н.Арсланхуяг, Лантуун дохио ТББ тэргүүн Ч.Ганжавхлан, Дуучин М.Нарантуяа нар оролцож байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд тус хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Өмнө нь хойшилсон хуулийг хэрхэн сайжруулж боловсруулж байгаа талаар зүйл заалт, мөн холбоотой байгууллага дээр ажилласан талаар мэдээллээ ярилаа.

Тус хэлэлцүүлэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах, гэмт хэрэг үйлдэгчийн сэтгэл заслын албадан эмчилгээнд хамруулах талаар мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх захиргаа, эрүүгийн түвшний хуулийн байгууллагын ажил ямар шатанд явж буйг ярилцлаа.

ШИНЭ МЭДЭЭ