МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.09.07
Эдийн засаг, Худалдаа

Аудитын тайлан үг үсэг болоод тооны маш их алдаатай муу тайлан болж

Аудитын тайлан бүгд "бөөрөнхий, эзэн биегүй" хариулт өгч байна хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 2015 оны төсвийн тайлан хэлэлцэх үеэр бухимдлаа.

Тэрээр, асуухдаа

Өмнө нь бид аудитын тайланд тансаг хэрэглээний машин гэх мэт зүйлсийг "нуучихсан"  байсныг бид гаргаж тавьж бөөн асуудал болж байсан. Энэ удаа ч мөн ижил тайлан болж. Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн мөнгө буурсан байна. Гэтэл шалтгааныг нь огт дурьдаагүй. Нийгмийн даатгалтай холбоотой мөнгө угаасан тухай яриа гараад байгаа шүү дээ. Үүнд хариулт өгөөч.

Мөн Хөгжлийн банканд 1 их наяд 129 тэрбум төгрөгийг урт хугацаатай зээлийг хэний ямар зөвшөөрлөөр олгосон юм бэ?

Энэ тайлан дээр бодвол мэргэжлийн л хүмүүс ажиллаж байгаа байх. Гэхдээ энд үг үсэг болоод тооны маш их алдаа байна. Маш муу тайлан болж л гэж харагдаж байна. Төрийн мэргэшсэн албан хаагч гэдэг ялангуяа аудитыг байгууллагад байх ёстой. 

Сүүлийн дөрвөн жилд энэ байгууллага арай л дэндүү, улстөрийн захиалгаар ажилласан. Одоо ер нь Аудитын байгууллагад доривтой өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Эдийн засгийн хямрал хүргэчихсэн одоо бидний яг ярьж байгаа дөрвөн төсөв, хөгжлийн банз, монголбанктай холбоотой их хэмжээний мөнгөнүүд асуудлууд ч энэ тайланд тусаагүй байна шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад хариулав

Нэгдсэн тайлан учраас стандартынхаа дагуу гол гол зүйлсийг тоймлож бичдэг. Энэ хэсэг дээр манай  аудиторын менежер тэргүүлэх аудиторууд ажилладаг. 

Энд тодорхойгүй, эзэнгүй зүйл гэж байхгүй  байгаа. Ерөнхийлөн захирагч нарын тайланд бүгд байгаа. Нэгдсэн тайланд хавсралтаар явдаг. 

ШИНЭ МЭДЭЭ