2016.08.30
Хүний эрх

Шоронжуулсан хуулийг эргэж харах нь зүйтэй

"АН-ынхан энэ хуулийг бараг маргааш хэрэгжүүлж болохоор ярьж байна. Жишээ нь, төрийн албан ёсны ямар сайт, сонин, мэдээллийг хэрэгсэл дээр энэ хууль нийтлэгдсэн байгаа вэ?, эсвэл хуулийг тааж хэрэглэх юмуу гэдгээс л асуудал эхлэнэ шүү дээ" хэмээн Х.Нямбаатар гишүүн хэллээ.

Тэрбээр " энэ хуулийг хэрэгжүүлэх аль ч түвшинд мэдээлэл алга, зөвхөн парламентын төвшинд л мэдээлэл байна. Ер нь хууль бол ард түмний хүсэл зоригын илэрхийлэл гэж үздэг. Энэ хууль дээр өөрчлөлт оруулах олон зүйл бий гэж гишүүд ярьж байна. 

Энэ хууль хүний эрхийг дээрдүүлж байгаа гэж ярьж байна. Тийм биш харин ч эсэргээрээ шоронжсон хууль гарах гэж байгаа. Энэ хэрэг батлагдсанаар жилд дор хаяж 20.000 хэрэг шүүхээр орж шийдэгдэнэ. Жижиг хохиролтой бүх хэрэг шүүхээр орж, нээлттэй болон хаалттай шоронд хорино. Үүнийг эрх зүйн нөхцөлд дээрдүүлж байгаа гэж ярихаа болих хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ