Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх цаг, бэлтгэл ажил хангагдаагүй гэж үзлээ
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа.
-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг олон нийтэд таниулах
-Хуулиудыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчдыг сургах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм журам, акт, маягтуудыг боловсруулах
-Холбогдох байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг хийхэд тодорхой хугацаа шаардлагатай
Эдгээр шалтгааныг үндэслэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар болсныг эрх баригчид хэлж байна. Тийм ч учраас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Эрүүгийн хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг 2017 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн олонхи нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.