2016.08.26
Улстөр
"Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн тэр их мөнгө хаана байгааг шалгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Улс орныг хэн ийм байдалд оруулсан юм бэ?" хэмээн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдаас асуулаа.
Тоо баримт бид хангалттай ярилаа. Одоо эзэн биеийг нь ярья. Энэ мөнгө хаа нэг тийшээ орсон байж таараа. Ардын элч кино дээр "Цаад эзэн нь хэн юм бэ?" гэж асуудаг шүү дээ.
Ийм байдалд оруулсан эзэн биетэй хариуцлага тооцмоор байна. Үүнийг нэртэй устай нь хэлээч.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тэр их мөнгө хаана байгааг шалгах хэрэгтэй. Үүнийг эргэн төлүүлвэл олон зардлын эх үүсвэр эндээс гарч ирэх боломжтой.
Үүнийг ил болгож мэдээлэлхийг хүсэж байна.
Түүний асуултанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуллаа
Тэрээр "Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ашиглалтын зардлыг шалгах чиглэл өгсөн байгаа"