МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2016.08.26

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав

УИХ-ын дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол улсын Засгийн газар Монгол улсын тогтвортой үзэл баримтлал 2030, МАН-ын сонгуулий мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг үндэслэн 2016 - 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан байна.

Монгол улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийн аж амьдралыг сайжруулах, төрийн албыг чадавхижуулах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай ил тод нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэгдсэн байна гэж байнгын хороо үзлээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос МУ-ын Засгийн газраас боловсруулсан уг төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ