Л.Оюун-Эрдэнэ сонгогчидтойгоо гэрээ байгуулжээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойргийнхоо иргэдийн оролцоотойгоор бүх сумдад “Эргэх холбоо” хөгжлийн форум хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж цаашид хэрхэн хамтран ажиллах зарчмаа тодорхойлж, хамтын хариуцлагын гэрээг байгуулжээ.
Уулзалтын үеэр тэрээр “УИХ-ын гишүүний хүч Төрийн ордонд бус тойрогт нь байдаг юм” гэсэн юм. Зөвхөн парламентын гишүүн ганцаараа ажилласнаар хүссэн үр дүндээ хүрэхгүй.
Харин иргэд сонгогчид хариуцлагатай, оролцоотой байж хамтран ажилласнаар илүү их үр дүнг үзүүлнэ гэдгийг мөн онцолж байлаа.
Тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн өөрийн ажиллах зарчмаа иргэдэд танилцуулж уг гэрээг хамтран баталжээ.
Мөн Монгол улсын аялал жуулчлалын эрхзүйн орчныг сайжруулах болон Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд түүхийн хүрээлэнгийн судлаачид судалгаа шинжилгээ хийсэн байна.
Мөн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компаниудын төлөөлөл аяллын бүрэлдэхүүнд багтаж явсан бөгөөд шинэ ажлын байр бий болгох боломжуудыг хамтдаа судалжээ.
Түүнчлэн, БНХАУ, АНУ, Япон улсад удахгүй зохион байгуулагдах Аялал жуулчлалын олон улсын форумд танилцуулах зорилгоор “Херо энтертайнмэнт” студитэй хамтран нэвтрүүлэг бэлтгэж байгаа аж.
Тангаргаа өргөөд сар болоогүй байгаа ч ийнхүү бусад УИХ-ын гишүүдээс түрүүнд эргэх холбоотой, ажил хэрэгч хандаж байгаад тойргийн сонгогчид нь талархал илэрхийлж байлаа.