2016.07.23
Улстөр
Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон
Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь. “Эрдэнэт” саалийн үнээ хэвээр байгаа, 25-30 хувийн нөлөө үзүүлдэг. Энэ том үйлдвэрийн 49 хувийн асуудал хөндөгдөөд байгаа нь ард олонд шийдвэртэй хариу өгөх.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авсан тухай мэдээлсэн. Гэтэл арилжааны 13 банк нийлээд 500 тэрбумыг гаргах боломжгүй. Тэгэхээр нэг банк тэр хэмжээний хөрөнгө гаргахад бэрх”
ШИНЭ МЭДЭЭ
Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон
2016.07.23