Хариуцлагаас айдаггүй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.05.20
Улстөр

Хариуцлагаас айдаггүй

Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцдага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн.

Гэвч батлах гэж яарахгүй байна. Эрхэм түшээдийн олонх өөрсдөдөө “нүх ухах”-ыг хүсэхгүй байгаа нь нууц биш. Хариуцлагыг УИХ өөрөөсөө эхлэх ёстой гэсэн байр суурьтаи цөөн боловч түшээ бий. Тэдний нэг нь гишүүн Д.Сумъяабазар. Тэр хариуцлагаас битгий ай хэмээн бусдыгаа уриалсан байна лээ.

“Төр хэлсэндээ хүрдэггүй, цэгцгүй, бодлого нь савладаг, хяналтгүй болсноос иргэдийн итгэл алдарч байна.

1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш УИХ 520 гаруй хууль баталсан.

Гэвч баталсан хуулиа өөрсдөө хэрэгжүүлдэг үү гэдэг нь Хариуцлагын асуудал хуулийн шууд холбоотой” хэмээн эрхэм гишүүн ярьжээ.

Хуулиа хэрэгжүүлэхгүй бол төр мөхөх хүртэл аюултай учраас өөрсдөөсөө эхлэх нь зөв хэмээн тэрбээр үздэг аж. Бас “Гадаадад очихоороо хуулийг нь ягштал мөрдөнө. Эх орондоо ирэхээр дүрэм журмыг мартдаг байж болохгүй” хэмээн сануулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ