2016.04.29
Орон нутгийн хөгжил

Тэргүүлэх зэргийн хөрөнгөтэй хүмүүс СХД-т хаягтай байдаггүй

“Чухал яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар оролцлоо.

СХД-ийн Засаг даргыг ямар шалтгаанаар огцруулах болсон бэ?

СХД-ийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан саяхан болж өнгөрсөн. Уг хуралдаанаар дүүргийн Засаг  даргыг огцруулах шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргад тогтоолоо хүргүүлсэн. Шалтгаан нь Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчиж, олон хороодын Засаг дарга нарыг үндэслэлгүй ажлаас нь халсан. Өөрөөр хэлбэл хороодын иргэдийн эрхэд халдан, тэдний сонгосон Засаг дарга нарыг Иргэдийн нийтийн шийдвэргүйгээр ажлаас халсан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн.

СХД-ийн орлого багатай, иргэд рүү чиглэсэн ажил хийх боломж бага байдаг гэсэн хандлага бий. Тэр боломж нь Иргэдийн хуралд байхгүй учраас боломжгүй байна уу? эсвэл байгаа ч хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн үү?

Төсвийн тухай хуулиар сум, дүүргийн төсөв ийм зүйлүүдээс бүрдэнэ гэж хуульчилсан байдаг. Уг хуулиар хотын төвийн дүүргүүдэд төсвийн орлогын давуу байдлыг үүсгэсэн.

Тухайлбал Сүхбаатар дүүрэг энэ жил 37 тэрбум төгрөгийн төсвийн орлоготой, харин манай дүүрэг 6,8 тэрбум. Сүхбаатар дүүрэгт Монголын бүх хөрөнгөтнүүд гэрийн хаягтай байдаг. Харин тэргүүлэх зэргийн хөрөнгөтэй хүмүүс СХД-т хаягтай байдаггүй.

        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү

ШИНЭ МЭДЭЭ