2016.04.27
Орон нутгийн хөгжил

ИТХ-ын үндсэн чиг үүргийг зарим хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар оролцлоо.

 Иргэдийн хурлын өглөөний ажил хэрхэн эхэлдэг вэ?

Бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг дарга хамтарч тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх удирдлага бий болдог. Дүүргийн ИТХ-ын үндсэн чиг үүргийг зарим хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй. ИТХ-д өдөр тутам иргэдээс өргөдөл, гомдол ирдэг. Иргэдтэй ажилладаг таван ажлын хороо нь байнгын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд дүүргийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг тасралтгүй хангах чиглэлээр хуулийн заасан чиг үүргийн дагуу ажиллаж байна.

СХД-ийн ЕБС-иудад ухаалаг утас ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан. Энэ талаар тодруулбал?

СХД-ийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид энэ сарын 15-наас эхлэн ЕБС, цэцэрлэгийн ахлах бүлгүүдэд ухаалаг гар утас хэрэглэхийг бүрмөсөн хориглосон шийдвэр гаргасан. Энэ бол тодорхой тооцоо судалгаанд хийгдсэн ажил.

Ухаалаг утаснаас үүдэлтэй сөрөг үр дагавар их гарч байна. Хүүхдийн сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлж, сэтгэн бодох чадвар нь мууддаг. Мөн 2016 оны эхний улирлын байдлаар 5001 хүүхэд нүдний эвэрлэг бүрхүүлийн үрэвслийн улмаас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд үзүүлсэн байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ч олон хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Өндөр хөгжилтэй олон оронд смарт гар утсыг сургуулийн орчинд хэрэглэхийг хориглосон байдаг.

          Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

ШИНЭ МЭДЭЭ