Хорооны шинэ цогцолбор байр ашиглалтад орлоо
2016.04.05
Орон нутгийн хөгжил

Хорооны шинэ цогцолбор байр ашиглалтад орлоо

Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод билээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил бөгөөд энэхүү зорилтын хүрээнд дүүргийн 29 хороо өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор байртай болоод байгаа юм.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-ний өдөр тус дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор байрны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Сандагсүрэн, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, 11-р хорооны Засаг дарга Д.Ундармаа нарын удирдлагууд оролцсон юм. Түүнчлэн тус хорооны Ахмадын Зөвлөл, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллүүд байлцаж хорооныхоо шинэ байрыг мялаан дурсгалын зүйлс гардууллаа. Хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор байртай болсноор иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авахаас гадна үйлчилгээний төрөл нь харьцангуй нэмэгдэх, өрхийн эмнэлэгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах зэрэг олон давуу талтай юм.

 

ШИНЭ МЭДЭЭ