“Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр баталлаа
Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2016.03.07
Орон нутгийн хөгжил

“Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр баталлаа

Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм-Ногоон хөгжил” дэд хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.

Энэ нь Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 дүгээр тогтоол, УИХ-ын 2013 оны 6 дугаар сарын 13-ны 43 дугаар тогтоолын дагуу гурван үе шаттайгаар 2035 он хүртэл хэрэгжих үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн экологийн сөрөг үзэгдлүүдийг багасгах зорилгоор ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгохыг зорьж буй бодлогын шинжтэй том ажил болж чадаж байгаагаараа онцлог юм.

Хөтөлбөр сонгинохайрхан дүүрэгт хэрэгжсэнээр дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөний орчим цэцэрлэгт хүрээлэн, дусгалын цогцолбор байгуулах, дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу уулын бэл, Бумбатын рашаан орчмыг тохижуулах, мөн үндэсний хэмжээний томоохон Агро-ойн парк байгуулах, мод, бут, сөөг, олон наст ургамал ургуулах талаар байгууллага, хүмүүсийн чадавхийг бэхжүүлэх сургалтууд зохион байгуулах гээд олон ажлыг төлөвлөөд байгаа юм

ШИНЭ МЭДЭЭ