СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2016.02.08
Орон нутгийн хөгжил

СХД-ийн хууль хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сонгинохайрхан дүүрэгт МУ-ын нийт хүн амын 10 хувь нь амьдарч байна. Хүн ам болон газар нутгийн хэмжээгээр хамгийн томд тооцогдох тус дүүрэгт гэмт хэргийн гаралт харьцангуй өндөрт тооцогддог.

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж авто машинтай болон явган эргүүлийн тоог нэмэгдүүлж байна. Мөн онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын газраас иргэдийн амгалан тайван байдлыг хангах, шуурхай арга хэмжээ авах юм.

СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: Сар шинийн баяраар ахуйн хүрээний олон төрлийн гэмт хэрэг гардаг. Бууз баншаа алдахаас эхлүүлэн олон төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж СХД-ийн цагдаагийн гурван хэлтсийн 400 гаруй албан хаагчид, онцгой байдлын 30 гаруй албан хаагчид, 36 авто машины эргүүл оролцоно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

ШИНЭ МЭДЭЭ