2010.10.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Төрийн бодлого тодорхойгүйгээс байгаль орчин сүйтгэж байна.

"Зууны мэдээ" сонин "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль яагаад хэрэгжихгүй байна" сэдвээр холбогдох хүмүүст асуулга тавьж, байр суурийг хүргэж байгаа билээ. Энэ удаа ажлын хэсгийн ахлагч УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ойн сан, голын сав газарт ашигт малтмал олборлохыг хориглох тухай урт нэртэй хууль хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл байнга сонсогддог. Уурхайнууд ч хориглосон бүсэд алт олборлосоор байгааг ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэрхэн дүгнэх вэ?

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс. ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталсан. Хуулиас гадна дагаж мөдөх журам, авах арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тоггоолыг баталж Засгийн газарт таван сарын хугацаатай үүрэг өгсөн. Ашигт малтмал эрэн хайх, ашиглахыг хориглох хилийн зааг хязгаарыг Засгийн газар тогтоохоор хуульч илж өгсөн юм, Засгийн газар энэ хугацаанд голын сан, ойн сан газрын хилийн заагийг тогтоож, хууль хэрэгжүүлэх I бэлтгэлийг хангах учиртай. 2009 оны арванх оёрдугаар сарын 15-наас өнөөг хүртэл Засгийн газар үүргээ биелүүлсэнгүй, хугацаандаа багтаагүй гэсэн тайлбар тавьж асуудлыг хойш тавьж ирсэн, Үүннэс үүдэн хууль хэрэгжихгүй байна.
-Хуулийн зорилго зөв гэдгийг бүхий л төвшиндөө хүлээн зөвшөөрсөн мөртлөө хэрэгжүүлэх шатанд монголчуудын ярьдагчлан "Дургүйд хүчгүй" гэсэн байдлаар ханддаг. Түүнээсээ улбаалаад хуулийг хэрэгжүүлэхэд хуч гаргахгүй байна.Хууль гаргах үндсэн шаардлага парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн сонгуулийн амлалт, намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн хүчин зүйлүүд байсан. Хамгийн гол нь Засгийн газрын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх баримт Бичигт энэ асуудал үндсэн чиглэл болж туссан. Энэ дагуу байгаль хамгаалах ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Хууль батлуулах хүртэл бэрхшээл бишгүй тулгарсан. Хуулиа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бидэнд бий. Хуулиа хэрэгжүүлэх эсэх нь Монгол улс оршин тогтнох уу, эс орших уу гэдэгтэй салшгүй холбоотой. Уух усгүй, усны гачаалд орсон улс орон дэлхийд олон бий. Монгол Улс байгаль цаг уур, хөрс усны эмзэг орчин гэдгийг судлаачид тогтоочихсон. Ийм нөхцөлд гол мөрний урсацыг бүрдүүлж буй багахан хэсэг, ойн сан экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг газраа хамгаалах учиртай.

-Байгалиа хамгаалах, хууль хэргжүүлэх шаардлагын хариуд уул уурхайн компаниуд нөхөн төлбөр нэхдэг, Хуулийн зохицуулалтыг хэрхэн хийсэн бэ?

-Уул уурхайнхны зүгээс нэхдэг нөхөн төлбөрийн хэмжээ өнөөг хүртэл нэмэгдсээр байна. Хууль батлагдах юм бол нинжа нарыг оруулна гэх үзэгдэл гарч байсан. Хууль батлагдсантай ямар ч холбоогүйгээр нинжа пар байсаар ирсэн. Зах зээлийн нийгмийн өөрийнх нь араншин ашгийн төлөө улайрах


ШИНЭ МЭДЭЭ