2015.12.30
Орон нутгийн хөгжил
Төрийн дээд одон медаль гардууллаа
Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын тохиолдуулан улс орондоо ихийг хийж бүтээсэн, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг Төрийн одон медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Энэхүү зарлигаар Төрийн одон медалиар шагнуулсан Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд боллоо. Сонгинохайрхан дүүргээс энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5 хүн, Алтан гадас одонгоор 25 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 хүн энгэрээ цоолж, шагналаа ёслол төгөлдөр хүлээн авлаа.
Шагнал гардуулах ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд нарын тэргүүтэй удирдлагууд хүрэлцэн ирж шагнагдагсадын одон медалийг гардуулан өгчээ.