2015.12.03
Улстөр

Хамгийн тэтгэврийн хууль батлагдсанаар гэр бүлийн үнэт зүйл нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Энэ хууль хоёр жилийн хугацаанд гацаж байгаад л батлагдах гэж байх шиг байна. Бид батлах л байсан юм бол эртхэн батлах хэрэгтэй байсан юм. Хууль их хугацаа алдлаа. Хамгийн хэцүү нөхцөлд амьдарч, бага тэтгэвэр авч байгаа хүмүүс социализмын үеийн бүтээн байгуулалтыг хийсэн.

Энэ бол нэг хүний асуудал биш нийт гэр бүлийн асуудал. Эмэгтэйчүүдийн хувьд их чухал хууль. Нөхрөө өндөр цалинтай ажил хийлгэхийн тулд ар гэрээ харан, өөрсдөө тийм ажил хийж чаддаггүй. Тиймээс эмэгтэйчүүдийн тэтгэвэр хамгийн бага тогтоогдож байна. Хамгийн тэтгэврийн хууль батлагдсанаар гэр бүлийн үнэт зүйл нэмэгдэнэ” гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ