2010.12.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Эрдэнэ толгой ,Морин уулын оргилд богино долгионы суурин станцыг байрлуулжээ

Цагдаагийн газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа М.Энх-Амгалан, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энхжаргал нар ирж ажил байдал болон төслийн бодит хэрэгжилттэй танилцлаа.



Энэхүү Хууль зүйн байнгын хорооны ажлын алба нь Замын цагдаагийн газар, Дарханы Мэдээлэл шуурхай удирдлагын төвд очих аж. Холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ" төсөл нь БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн ба төслийн талаарх анхны судалгаануудыг 2001 оны гуравдугаар сараас эхлэн хийж 2002 оны тавдугаар сард төсөл хэрэгжүүлэх хоёр дахь саналыг эцсийн байдлаар боловсруулжээ. Ингэснээр Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд нарт төслийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна. Засгийн газрын 2005 оны арванхоёрдугаар сарын хуралдаанаар төсвийн нийт төсөв болох 9.5 сая ам.долларыг 13.5 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, 2007 оны гуравдугаар сард Монгол Улсын эрх бүхий төлөөлөгчид БНСУ-д очиж төслийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Төслийн гэрээнд Сангийн сайд асан Н.Баяртсайхан болон БНСУ-ын Экс порт-Импорт банкны ерөнхийлөгч Чион-Сик, Яанг нар гарын үсэг зурж, зээлийг 30 жилийн хугацаанд, жилийн нэг хувийн хүүтэйгээр Экспорт-Импорт банкинд буцаан төлөхөөр тохиролцсон байна.

Уг төслийн тендерт найман компани бүртгүүлснээс Үнэлгээний хороо баримт бичгийн техникийн саналыг үндэслэн LG GNS компанийг шалгаруулжээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Монгол Улсын "ЭСТО" компани өнгөрсөн оны долдугаар сарын 10-наас энэ оны зургадугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Төсөл хэрэгжсэнээр Цагдаагийн байгууллага, Яаралтай тусламжийн төв, Онцгой байдлын газруудын шуурхай дуудлага хүлээн авахаар бүрэн автоматжуулан GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянах, удирдлагаар хангах боломжтой!болжээ. Иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын арга хэмжээг шинэ техник технологи ашиглан цаг алдалгүй явуулах зорилгоор Чингэлтэй дүүрэг, Соёмбо толгойн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх мэдээллийг энэ онтой харьцуулахад мэдээллийн тоо нь 40-н хувиар өссөн байна.

Энэ нь техник технологийг бүрэн ашиглахын тулд орон тоогоо нэмэх шаардлагатайг харуулж байгаа юм. Дашрамд дуулгахад, та бүхэн www.eincenter.mn гэсэн хаягаар орж тус байгууллагын үйл ажиллагаатай танилцан өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч болох аж. Дээрх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Шуурхай удирдлагын төв бий болсноор гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд үр дүн гарсан байх ёстой гэж үзэж байна. Мөн бид Дархан-Уул аймгийн ийм төрлийн байгууллагатай очиж танилцах гэж байна. Энд байгаа хайлтын систем Дарханыхаас ямар вэ гэдгийг мэдмээр байна. Өмнөх камерууд манай орны цаг агаарын нөхцөл байдлыг давахгүй хөлдчихдөг бэрхшээл байсан.

Техникийн бэрхшээлүүд гарч байна уу үгүй юу. Мөн төслийн үр дүнг тодорхой мэдмээр байна" гэсэн асуултад МШУТ-ийн дарга Ц.Батчулуун "Үр дүнгийн хувьд бол мэдээж яг одоо урд нь гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээж авахдаа ийм өндөр хучин чадалтай мэдээллийн хэрэгслийг ашиглахгүй байсан. Хүлээн авч чадаж байна уу, ямар хэмжээнд хүлээн авч чадаж байна гэдгийг тооцон ажиллаж байна.

Хүлээн авагч л гэхэд хариуцлагатай зохицуулагч, ерөнхий зохицуулагч гэсэн хэдхэн хүн сууж байгаа. Эд нар зөвхөн мэдээллээ хүлээн авах хэмжээнд ажиллаж байна. Камерын хувьд 360 градус эргэдэг. Энэ нь тодорхой хэмжээнд бүрэн хянаж чадахгүй байна. Ерөнхийдөө ажиглалтын камер хэлбэрээр ашиглаж байна. Камерт өртсөн бүх бичлэгийг тодорхой хүсэлтэй цагдаагийн байгууллага, бусад байгууллагад гаргаж өгөх боломжтой. Хайлтын системийн хувьд манай камерт хяналтын систем тавигдаагүй байгаа юм.зөвхөн хяналт, ажиглалт хийх зориулалттай камерууд тавигдсан. Чанарын хувьд хамгийн өндөр чанартай дэлхийд чанараараа хоёрдугаар байрт ордог Шведийн камер тавигдсан. Ашиглалтад ямар нэгэн бэрхшээл гарахгүй. 45-н хэмийн хүйтэнд ашиглах боломжтой гэсэн техникийн баталгаа гаргаж өгсөн.

Ганц нэг камерт гарч байгаа хүндрэл гэвэл цахилгааны хүчдэлээс болоод 190-200 вольт хүрэхэд манай камер ажиллахгүй бэрхшээл бий" гэсэн хариултыг өгсөн юм.хууль зүйн байнгын хорооны зөвлөх Х.Энхбаяр "Анх дөрвөн жилийн өмнө энэ төсөл яригдаж байгаад УИХ, Засгийн газрын хуралдаанууд дээр удаа дараа зээлийн үр өгөөж, үр ашиг, судалгаа тооцоо муу байгаа талаар яригдаж, хэл ам болж байж батлагдаж байсан. Төслийн явцад техникийн талаасаа том дэвшил бий болсон боловч цаашдаа эдийн засгийн үр өгөөж талаасаа шүүмжилмээр, эргэж хармаар зүйлүүд байна. УИХ-ын гишүүд хуулийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг учиртай. Иймд гэрээний биелэлт ямар байна гэдэг нь Хууль зүйн байнгын хорооны хүрээнд хамаардаг учраас ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэг газар дээр нь ирж үзэж байна. Дархан хот, нийслэлд хоёр том төсөл хэрэгжсэн. Өнгөрсөн жил УИХ дээр Дархан хотоос сонгогдсон гишүүдийг анхаарч 1.5 тэрбум төгрөгийн хүрээнд иж бүрэн теле хяналтын системийг бий болгосон. Энэ систем нь хяналт төдийгүй иргэдийн мэдээллийг хүлээж авах, мэдээлэл солилцооны 28 яам, агентлагт үйлчилгээ үзүүлдэг.

Шуурхай удирдлагын төв нь өргөн цар хүрээтэй ажлыг хийж байгаа. Энэ ч утгаараа ач холбогдолтой төв юм. Дээрх төв нь шинэ байгуулагдсан, зарим асуудлууд нь шийдэгдээгүй, орон тооны төсвийн асуудал тусгагдаад явж байх жишээтэй. Ер нь цаашдаа улсын төсвөөрөө тодорхой төслүүдийг тусгаж өгөөд явах юм бол илүү үр дүнтэй, үр ашигтай хямд төсөр байдлаар шийдээд явах боломжтой. Төвийн үйл ажиллагааг зөв буруу гэх юм алга.

Гэхдээ өөр улсын, олон янзын компанийн техникийн заримыг нь угсраад хийчихэж байна. Харахад тэргүүний гэж байгаа боловч эвдрэл гэмтэл үүсэхэд засах, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэж байгаа гэдэг нь харагддаг. Бид ажлын хэсэгт орсон учраас газар дээр нь очиж танилцаж мэдээлэл авсны дараа энэ асуудал дээр тодорхой үнэлэлт дүгнэлт өгөн анхаарч ажиллах юм. Мөн холбогдох нөхдүүдэд энэ чиглэлээр санал дүгнэлт өгч ажиллана.


 

Эрдэнэ толгой ,Морин уулын оргилд богино долгионы суурин станцыг байрлуулжээ

 

Цагдаагийнгазрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа М.Энх-Амгалан, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энхжаргал нар ирж ажил байдал болон төслийн бодит хэрэгжилттэйтанилцлаа. ЭнэхүүХууль зүйн байнгын хорооны ажлын алба нь Замын цагдаагийн газар, Дарханы Мэдээлэл шуурхай удирдлагын төвд очихаж. Холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ" төсөл нь БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн ба төслийн талаарх анхны судалгаануудыг 2001 оны гурав-дугаар сараас эхлэн хийж 2002 оны тавдугаар сард төсөл хэрэгжүүлэх хоёр дахь саналыг эцсийн байдлаар боловсруулжээ. Ингэснээр Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд нарт төслийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахыгүүрэг болгосон байна. Засгийн газрын 2005 оны арванхоёрдугаар сарын хуралдаанаар төсвийн нийт төсөв болох 9.5 сая ам.долларыг 13.5 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, 2007 оны гуравдугаар сард Монгол Улсын эрх бүхий төлөөлөгчид БНСУ-д очижтөслийнгэрээнд гарын үсэг зуржээ.Төслийн гэрээнд Сангийн сайд асан Н.Баяртсайхан болон БНСУ-ын Экспорт-Импорт банкны ерөнхийлөгчЧион-Сик, Яанг нар гарын үсэг зурж,зээлийг30жилийнхугацаанд,жилийн нэг хувийнхүүтэйгээрЭкспорт^Импорт банкинд буцаан төлөхөөр тохиролцсон байна. Уг төслийн тендерт найман компани бүртгүүлснээс Үнэлгээний хороо баримт бичгийн техникийн саналыг үндэслэн LG GNS компанийг шалгаруулжээ. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Монгол Улсын "ЭСТО" компани өнгөрсөн оны долдугаар сарын 10-наас энэ оны зургадугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Төсөл хэрэгжсэнээр Цагдаагийн байгууллага, Яаралтай тусламжийн төв, Онцгой байдлын газруудын шуурхай дуудлага хүлээн авахаар бүрэн автоматжуулан GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хЯнах, удирдлагаар хангах боломжтой!болжээ. Иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын арга хэмжээг шинэ техник технологи ашиг-лан цаг алдалгүй явуулах зорилгоор Чингэлтэй дүүрэг, Соёмбо толгойн. Өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх мэдээллийг энэ онтой харь-цуулахад мэдээллийн тоо нь 40-н хувиар өссөн байна. Энэ нь техник технологийг бүрэн ашиглахын тулд орон тоогоо нэмэх шаардлагатайг харуулж байгаа юм. Дашрамд дуулгахад, та бүхэн www.eincenter.mn гэсэн хаягаар орж тус байгууллагынүйл ажиллагаатайтанилцанөөрт хэрэгцээтэй мэдээллээ авч болох аж.Дээрх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Шуурхай удирдлагын төв бий болсноор гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд үр дүн гарсан байх ёстой гэж үзэж байна. Мөн бид Дархан-Уул аймгийн ийм төрлийн байгууллагатай очиж танилцах гэж байна. Энд байгаа хайлтын систем Дарханыхаас ямар вэ гэдгийг мэдмээр байна. Өмнөх камерууд манай орны цаг агаарын нөхцөл байдлыг давахгүй хөлдчихдөг бэрхшээл байсан. Техникийн бэрхшээлүүд гарч байна уу үгүй юу. Мөн төслийн үр дүнг тодорхой мэдмээр байна" гэсэн асуултад МШУТ-ийн дарга Ц.Батчулуун "Үр дүнгийн хувьд бол мэдээж яг одоо урд нь гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээж авахдаа ийм өндөр хучин чадалтай мэдээллийн хэрэгслийг ашиглахгүй байсан. Хүлээн авч чадаж байна уу, ямар хэмжээнд хүлээн авч чадаж байна гэдгийг тооцон ажиллаж байна. Хүлээн авагч л гэхэд хариуцлагатай зохицуулагч, ерөнхий зохицуулагч гэсэн хэдхэн хүн сууж байгаа. Эд нар зөвхөн мэдээллээ хүлээн авах хэмжээнд ажиллаж байна. Камерын хувьд 360 градус эргэдэг. Энэ нь тодорхой хэмжээнд бүрэн хянаж чадахгүй байна. Ерөнхийдөө ажиглалтын камер хэлбэрээр ашиглаж байна. Камерт өртсөн бүх бичлэгийг тодорхой хүсэлтэй цагдаагийн байгууллага, бусад байгууллагад гаргаж өгөх боломжтой. Хайлтын системийн хувьд манай камерт хяналтын систем тавигдаагүй байгааюм.зөвхөнхяналт, ажиглалт хийх зориулалттайкамерууд тавигдсан. Чанарын хувьд хамгийн өндөр чанартай дэлхийд чанараараа хоёрдугаар байрт ордог Шведийн камер тавигдсан. Ашиглалтад ямар нэгэн бэрхшээл гарахгүй. 45-н хэмийн хүйтэнд ашиглах боломжтой гэсэн техникийн баталгаа гаргаж өгсөн. Ганц нэг камерт гарч байгаа хүндрэл гэвэл цахилгааны хүчдэлээс болоод 190-200 вольт хүрэхэд манай камер ажиллахгүй бэрхшээл бий" гэсэн хариултыг өгсөн юм.хууль зүйн байнгын хорооны зөвлөх Х.Энхбаяр "Анх дөрвөн жилийн өмнөэнэтөсөляригдажбайгаадУИХ, Засгийн газрын хуралдаанууд дээр удаа дараа зээлийн үр өгөөж, үр ашиг, судалгаа тооцоо муу байгаа талаар яригдаж, хэл ам болж байж батлагдаж байсан. Төслийн явцад техникийн талаасаа том дэвшил бий болсон боловч цаашдаа эдийн засгийн үр өгөөж талаасаа шүүмжилмээр, эргэж хармаар зүйлүүд байна. УИХ-ын гишүүд хуулийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг учир-тай. Иймд гэрээний биелэлт ямар байна гэдэг нь Хууль зүйн байнгын хорооны хүрээнд хамаардаг учраас'| ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсэг газар дээр нь ирж үзэж байна. Дархан хот, нийслэлд хоёр том төсөл хэрэгжсэн. Өнгөрсөн жил УИХ дээр Дархан хотоос сонгогдсон гишүүдийг анхаарч 1.5 тэрбум төгрөгийн хүрээнд иж бүрэн теле хяналтын системийг бий болгосон. Энэ систем нь хяналт төдийгүй иргэдийн мэдээллийг хүлээж авах, мэдээлэл солилцооны 28 яам, агентлагт үйлчилгээ үзүүлдэг. Шуурхай удирдлагын төв нь өргөн цар хүрээтэй ажлыг хийж байгаа. Энэ ч утгаараа ач холбогдолтой төв юм. Дээрх төв нь шинэ байгуулагдсан, зарим асуудлууд нь шийдэгдээгүй, орон тооны төсвийн асуудал тусгагдаад явж байх жишээтэй. Ер нь цаашдаа улсын төсвөөрөө тодорхой төслүүдийг тусгаж өгөөдявахюмбол илүүүр дүнтэй, үрашигтай.хямдтөсөр байдлаар шийдээд явах боломжтой. Төвийн үйл ажиллагааг зөв буруу гэх юм алга. Гэхдээ өөр улсын, олон янзын компанийн техникийн заримыг нь угсраад хийчихэж байна. Харахад тэргүүний гэж байгаа боловч эвдрэл гэмтэл үүсэхэд засах, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэж байгаа гэдэг нь харагддаг. Бид ажлын хэсэгт орсон учраас газар дээр нь очиж танилцаж мэдээлэл авсны дараа энэ асуудал дээртодорхой үнэлэлт дүгнэлт өгөн анхаарч ажиллах юм. Мөн холбогдох нөхдүүдэд энэ чиглэлээр санал дүгнэлт өгч ажиллана.

Н.Энхжин

ШИНЭ МЭДЭЭ