2010.09.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Оюутны байр барих 4.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулсан

Нийслэлд ирэх онд мянган оюутны дотуур байр сүндэрлэнэ. Өчигдөр УИХ-ын зарим гишүүд МУБИС-ийн оюутны нэгдүгээр байранд зочилж оюутан залуустай уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ мянган оюутны дотуур байр барих гэж байгаагаа дуулгалаа. Шинээр баригдах оюутны байр нь хоёр корпустай бөгөөд тус бүр нь арван давхар байх юм байна. Уг байрны подвалын хэсэгт бялдаржуулах төв, уншлагын заал, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн нэг өрөөнд гурван оюутан амьдрах бөгөөд хоёр өрөөний дунд нэг ариун цэврийн өрөөтэй байх аж. Энэ байрны барилгын ажлын тендер ирэх долоо хоногт зарлагдана. Мянган оюутны байранд идэвх санаачилгатай, сурлага сайтай төрийм болоп хувийн сургуулии" шилдэг оюутнуудыг байр луулна хэмээн УИХ-ын гишүүд ярьж байлаа. Гишүүд оюутнуудтай уулзаж ярилцах үеэр мянган оюутны байрыг барих санаачилгыг гаргасан УИХ-ын гишүун Б.Бат-Эрдэнээс цөөн зүйл тодруулав.

-Мянган оюутны байрыг xaaна барих вэ. Уг байрыг барих хөрөнгө мөнгөний асуудал сонирхол татаж байна?

-Энэ байр Оюутны хотхонд баригдана. Мянган оюутны байр бариулахаар 4.5 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгуулсан. Харин барилгын газрын асуудал нэлээд хүнд бай-сан. Ямартай ч БСШУЯ-ны Барилга, хөрөнгө оруулалтын газрынхан газрын зөвшөөрлийг нь шийдсэн. Одоо тендерээ шалгаруулчихвал барилгын ажлаа эхлэх боломжтой.

-Энэ байр хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ онд газар шорооны ажлаа хийгээд эхэлчихнэ. Харин ирэх жил бүрэн ажиглалтад оруулах зорилготой байгаа.

-Оюутны байр хүрэлцээ муутай байгаа энэ үед мянган оюутны байр баригдах гэж байгаа нь нүдээ олсон ажил болжээ?

-Өнгөрсөн жил оюутнуудын амьдарч байгаа орчныг судлахад тэд шаардлага хангахгүй орон сууцны хонгил, жижиг галлагаатай өрөөнд өндөр түрээс төлж амьдарч байгаа нь харагдсан. Ер нь төрийн өмчийн их, дээд сургуулиуд энэ чиглэлээр нэлээд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Төсвийн ихэнх мөнгийг залгидаг байж ингээд зүгээр суугаад байж болохгүй. Энэхүү мянган оюутны байр оюутнуудын нийгмийн асуудлыг шийдсэн том ажлын эхлэл болно гэ-дэгт би итгэлтэй байгаа.

ШИНЭ МЭДЭЭ