Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү
2015.11.11
Хүний эрх

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү?

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан.

Үүнийг дэмжих нэг байхад, цаг хугацаа нь одоо биш гэж ч тайлбарлаж байна. УИХ-ын зарим гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг хүргэе. 

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс 
өөр аргагүй

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Ард иргэд санал асуулгад идэвхтэй оролцоно гэж гарцаагүй мэдэж байна. Санал асуулга явуулсан явуулаагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг иргэд дэмжиж байгаа. Яриад л байна, өөрчлөлтөө хийхгүй байна гэдэг. Үнэхээр нэг зүйл дээр очоод л гацаад улс төрийн хямрал эдийн засгийн хямралтайгаа холилдоод байгаа шүү дээ. Төрийн тогтолцоонд асуудал байна гэдэгт ард иргэд санал нийлж байгаа. Тэгэхээр бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй байдалд байгаа.

Улс төрийн хүчнүүд идэвхтэй, санаачилгатай оролцоод засч, залруулъя гэдэгтээ ойлголцоод анхаарч ажиллах хэрэгтэй. 99 гишүүн  ярьж байгаа санал төдий. Түүнээс заавал 99 болгоно гэж зүтгээгүй. Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгодог байхыг эсэргүүцэж байгаа нэг ч хүн байхгүй болов уу. Үүнийг өөрчилье гэхээр яагаад үгүй гэж байгааг гайхаж л сууна. Аймгуудыг хот болгож, Дархан, Эрдэнэтээ үндэсний хэмжээний том хот болгож өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа гар хүрэхээс өөр аргагүй. Бүр том өөрчлөлтөө байг гэхэд тохиролцоод шийдэх ёстой жижиг өөрчлөлтүүдээ хийгээд явахад болохгүй зүйлгүй. 

Хуучин таван жилээр ажлаа төлөвлөдөг байсан шүү дээ. Одоогийн дөрвөн жилийн хугацаанд 2-3 сонгууль дамжиж болдог, мөрийн хөтөлбөрөө гүйцэт биелүүлэхэд ахархан байна гэдэг. Заавал таван жил болгоно, 99 гишүүнтэй байна гэсэн юм биш. Ард түмэн дэмжихгүй бол дэмжихгүй. Үүнд улстөржиж намчирхалгүй, улс төрийн намууд нь иргэдтэй уулзаж, сонсох хэрэгтэй. Ард нийтийн санал асуулга гэдэг албан ёсны хэлэлцүүлэг. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Цаг хугацааны хувьд одоо биш

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хувь хүнийхээ байр суурийг хэлье. 2012 оноос өнөөдрийг хүртэл юу болов. Эдийн засаг ямар байгаад ямар хэмжээнд хүрэв. 17,4 хувийн өсөлттэй байсан эдийн засаг яагаад 0 болтолоо унав. Үүнд ямар нэг буруутан байх ёстой. Улс төрийн тогтолцоо, Үндсэн хуульдаа буруу өгөөд, Үндсэн хууль баталсан хүмүүс нь буруутан болох зам руу яваад байна. Үндсэн хуульд тодорхой хэмжээнд өөрчлөлт орох ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд одоо биш.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулна гэнэ. Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн гурван хуулийн төсөл яригдана гэж байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд боломжгүй гэж харж байгаа. Нийгмийн сэтгэлзүйг хааш нь залах гээд байгаа юм. Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гээд яриад байгаа. Эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль батлалцсан гишүүдээс асууж үзэл баримтлалаа тодорхой болгох хэрэгтэй. 

Бүрэн эхээр нь "Ардчилал" сониноос ...

ШИНЭ МЭДЭЭ