”Бид хамтдаа” үндэснийн форум өнөөдөр өндөрлөнө
”Бид хамтдаа” үндэснийн форум өнөөдөр өндөрлөнө
2015.10.30
Улстөр

”Бид хамтдаа” үндэснийн форум өнөөдөр өндөрлөнө

МАН-аас санаачлан зохион байгуулж байгаа "Бид хамтдаа" үндэсний форум өнгөрсөн даваа гаригт эхэлж дөрвөн өдрийн турш 28 гаруй салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа.

Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсож, ард  иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авсан хэлэлцүүлгүүд өндөрлөж өнөөдөр хаалтаа хийж байна. 

Дөрвөн үндсэн асуудлын дагуу хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн танилцуулж байна. "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" үндсэн чиглэлийн хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг Су.Батболд , "Эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд" үндсэн чиглэлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг  УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, "Нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд"  үндсэн чиглэлийн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн С.Чинзориг, 

”Бид хамтдаа” үндэснийн форум өнөөдөр өндөрлөнө

"Нийслэлийн хөгжлийн бодлогын үндсэн асуудлууд" үндсэн чиглэлийн хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар танилцуулна. "Бид хамтдаа"  үндэсний форумын үр дүнг дүгнэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэлж, МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат үндэсний форумаас гарах Тунхаг бичгийг танилцуулан батлуулснаар уг үйл ажиллагаа өндөрлөх юм байна.

ШИНЭ МЭДЭЭ