УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.29
Улстөр
Авлига, албан тушаалтны хэргүүдийг өршөөхгүй
Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хууль хүчний байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэсэн хардлага бий. Зарим тохиолдолд үнэн байж магадгүй. Хуулийн байгууллагын албан хаагчид нийтийн ашиг сонирхолд биш, хувийн ашиг сонирхол, бүлэг хэсэгт үйлчлээд байна гэсэн хардалт байгаа. Үнэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ асуудлыг Өршөөлийн хуулиар биш, эрүүгийн хууль тогтоомжоо сайжруулах замаар, хуулийн байгууллагуудын ажлаа хийх эрх зүйн орчинг алдаа мадаггүй болгох байдлаар шийдвэрлэх ёстой” гэсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэн баталлаа. Уг хууль батлагдсанаар 1700 орчим иргэн өршөөгдөх аж.