Өмнөговь аймаг Хятадын томоохон экспод амжилттай оролцжээ
“Монгол-Хятадын анхдугаар экспо”
2015.10.28
Гадаад харилцаа

Өмнөговь аймаг Хятадын томоохон экспод амжилттай оролцжээ

Энэ сарын 22-25 ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болсон “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д Өмнөговь аймаг амжилттай оролцлоо. Тодруулбал, тус экспо нь аймаг орон нутгаа сурталчлах, онцлог бүтээгдэхүүнээ худалдан борлуулах гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулагдсан юм.

Монгол Улсаас 10 аймаг оролцсон бөгөөд Өмнөговь аймаг нь “Ашигт малтмалын дээж, эрдэнийн чулуулгууд, “Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл”, Соёлын нэрийн бүтээгдэхүүн “Зээгт наамал урлалын бүтээл”, аймгийн “Есөн гайхамшиг” зэрэг орон нутгийн онцлогийг харуулсан нийт 110 бүтээгдэхүүн дэлгэн 1600 үзэгчдэд сурталчиллаа.

Өмнөговь аймгийн стэндээр Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б.Бадраа, Орон нутгийн бие төлөөлөгчид, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэр­­лэлийн яамны тан­­химын дарга, экспо зохион байгуулагчид зочилж орон нутгийн онцлог бүтээгдэхүүнтэй танилцсан юм Ямартай ч энэхүү арга хэмжээнд худалдааны чиглэлээр Зээгт наамал урлалын 15 бүтээл дэлгэгдсэн бөгөөд үүнээс “Аймгийн Есөн гайхамшиг”-ийн фото зураг, “ Монгол бөх”, “ Хүрхрээ” зэрэг бүтээлийг нийт 420 мянган төгрөгөөр худалдаж эдийн засгийн эргэлтэнд орууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ