Б.Саранчимэг мод тарих аян эхлүүллээ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг
2015.10.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Саранчимэг мод тарих аян эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Ээлжит  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” ирэх долоо хоногт тохионо. 

Энэ өдрийг угтаж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга Б.Саранчимэг олон нийтийн дунд мод тарих аяныг эхлүүлжээ. Тэрбээр "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахад иргэн бүрийн хийж чадах энгийн зүйлсийн нэг нь мод тарьж ургуулах явдал" гээд  "Мод тарих дуудлага-Tree planting challenge"-ыг эхлүүлж буйгаа дуулгажээ. 

Б.Саранчимэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга, СТА жүжигчин Г.Ундармаа нарыг дуудаж, мод тарихыг хүсчээ.  

ШИНЭ МЭДЭЭ