МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Буриадын Тооцооны Танхимын дарга Песачов Е.Владимировичтой уулзалт хийлээ
2011.10.03
Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Буриадын Тооцооны Танхимын дарга Песачов Е.Владимировичтой уулзалт хийлээ

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Буриадын Тооцооны Танхимын дарга Песачов Евгений Владимирович тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсын ерөнхий Аудитор Ч.Раднаа нарыг хүлээн авч уулзав. ОХУ-ын Буриадын Тооцооны танхим болон Монгол Улсын Үндэсний Аудитын газар хамтрын ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

 Гэрээнд тусгагдсанаар Монгол Улсын Үндэсний Аудитын газар болон ОХУ-ын Буриадын Тооцооны танхим аудитын чиглэлээр, санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийх арга туршлага хуваалцах, шаардлагатай үед хамтран ажиллах эхлэл тавигдсан болохоо ОХУ-ын Буриадын Тооцооны Танхимын дарга Песачов Евгений Владимирович уулзалтын үеэр хэлж байв.

 УИХ-ын дэд дарга Н.Энхболд Буриадын Тооцооны танхимын дарга Песачов Евгений Владимировичтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны Аудитын байгууллага хамтран ажиллаж, туршлага хуваалцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Үндэсний Аудитын газар Улсын Их Хурлаас бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, аудит хийх эрхтэй бөгөөд төсвийн санхүүжилт бүрдүүлдэг болон авдаг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийдэг учраас Ардчилсан нийгэмд шударга ёсыг тогтоох, хяналт тавихад чухал үүрэгтэй байгууллага болохыг онцолж байсан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ШИНЭ МЭДЭЭ