Засгийн газар 160 тэрбумын өрийн бичиг гаргав
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.07.31
Эдийн засаг, Худалдаа

Засгийн газар 160 тэрбумын өрийн бичиг гаргав

Улсын төсөвт суусан бүгээн байгуулалт хийгээд санхүүжилтээ авч чадахгүй хэдэн жил дамнаж, банкны өр, ажилчдын цалингаа өгч чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар хэвлэл мэдээллээр багагүй ярьж, бичсэн.

2008- 2014 онд төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт тухайн төсвийн жилд бүрэн санхүүжигдээгүй, гэрээний үлдэгдэл төлбөрөө авч чадаагүй 300 гаруй аж ахуйн нэгж байгаа' гэсэн тоо бий. Тэгвэл тэдгээрийн 286 нь санхүүжилтээ авахаар боллоо.     

Засгийн газар энэ санхүүжилтийг өгөхийн тулд 160 тэрбум төгрөгийн вексель (өрийн бичиг) гаргаж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг Засгийн газар арилжааны банкуудаас нэг жилийн хугацаатай зээлж байгаа юм байна. Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл өгч, сэтгуүлчдийн сонирхсон асуултад хариулав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ӨР ГАДААД ӨРӨӨСӨӨ ИХ БОЛСОН -Өрийн бичиг гаргах зайлшгүй шаардлага байв уу?

-Төрийн захиалгаар ажил, үйлчилгээ явуулсан аж  ахуйн нэгж. байгууллагын санхүүжилтийг өгөхгүй сүүлийн хэдэн жил барьсан. Хөлдөөсен. зарцаасан гэж янз бүрээр нэрлэсэн ажлуудыг санхүүжүүлэх тухай УИХ-ын тогтоолын хүрээнд Засгийн газрын 282 дугаар тогтоол гарсан.Энэ  тогтоолоор 286 аж ахуйн нэгжийн 160 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг вексель бичих замаар санхүүжүүлэх шийдэлд хүрлээ.

Аж ахуйн нэгжүүд нөхцөл байдал хүндэрлээ гэдэг асуудлыг удаа дараа тавьсан. Компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд.. арилжааны банкуудаас зээл авсан, санхүүжилтээ авч чадахгүй болохоор зээлээ төлөх асуудал хүндэрсэн.

Энэ нь эргээд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хүндрүүлж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдэд өгөх санхүүжилт бол угаасаа Засгийн газрын өр. Тийм болохоор өрийн бичиг гаргаж энэ асуудлыг шийдсэнээр Засгийн газар, гүйцэтгэгч компани, арилжааны банкуудын хооронд үүссэн өр, авлагыг шийдвэрлэж, эдийн засаг, банк, санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдал, зээлжиж зэрэшэл зэрэг үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

286 аж ахуйн нэгжийн ард олон айлын     амьдрал байгаа. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орно, цалин    мөнгөө  тавьж чадахгүй байсан бол түүнийгээ өгнө, банкныхаа өрийг дарна.

Арилжааны банкуудын найдваргүй зээлийн хэмжээ өслөө. Хугацаа  хэтэрсэн зээл их байна гэж байгаа энэ үед эдгээр аж ахуйн нэгжийн өр төлөгдвөл чанаргүй зээлийн хувь хэмжээ буурна.

-Өрийн    бичгээр санхүүжилтийг нь өгөх гэж байгаа 286 аж ахуйн нэгжийг ямар шалгуураар сонгосон бэ?

-Хийсэн ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байх гэсэн шаардлага тавьж байгаа.

-Өрийн    бичгийг компаниуд өгөх юм уу. Үүнийг яаж мөнгө болгох вэ?

-Векселийн тухай хуулийн дагуу Сангийн яам арилжааны банкуудтай гэрээ байгуулж Монголбанкнаас үнэт цаас худалдан авч, вексель бичин аж ахуйн нэгжүүдэд олгоно. Аж ахуйн нэгжүүд холбогдох банкуудаар дамжуулан векселийг мөнгө болгоно.

Сангийн яамны зүгээс бүх арилжааны банкинд тодорхой нөхцөл тавьж, санал авсан. Зээлийн үлдэгдэл, векселийг мөнгөжүүлэх чадавх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн арилжааны долоон банктай хамтарч ажиллахаар болсон.

Аж ахуйн нэгжүүд вексель гаргасан талаар хараахан мэдээгүй байгаа. 80 хувиас дээш гүйцэтгэлтэй ажлынхаа санхүүжилтийг аваагүй аж ахуйн нэгжүүд Сангийн яаманд ирж, векселиэ бичүүлж. Арилжааны банкуудад хандах ёстой.

-Жилийн дараа 160 тэрбум төгрөгөө таван хувийн хүүтэй нь арилжааны банкуудад төлнө гэсэн үг үү?

-Хуулиараа векселийг нэг жилийн хугацааггай бичих ёстой. Нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй. Тэгэхээр жилийн дараа таван хувийн хүүтэй нь хамт төлнө гэж ойлгож болно. Боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй. Гзхдээ бид арилжааны банкуудтай ярилцаж, хугацааны хувьд уян хатан хандах гэрээ хийсэн. Хугацааг сунгах боломжтой гэсэн үг.

-Төсвийн орлого тасарч байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа. Төсвийн орлого бүрдүүлэлт хэдэн хувьтай яваа вэ?

Төсөвийн орлогын төлөвлөгөө 88 хувийн гүйцэтгэлтэй явж байна.Төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэх Засгийн тогтоол гарсан. Энэ шийдвэрийн  хүрээнд хэмнэж, тэвчиж болох зардлыг хойшлуулаад явж байна.

Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хойшлуулулгүй  цаг хугацаанд нь олгож байгаа. Төсвийн тасалдал энэ хэвээр  үргэлжилбэл төсвийн тодотгол  хийхийг үгүйсгэхгүй.

-УИХ-ын ээлжит чуулган хуралдаж, газрын зарим сайдуудыг тодруулбал, танай ажиллаж байгаа сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Намын байр суурийг  илэрхийлдэг хүн нь би биш. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд, үнэхээр МАН- аас болж ажлаа хийж чадахгүй байгаа, МАН байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзэж байгаа бол Засгаас гарахад бэлэн.

-Та Сангийн сайдаар ажилласан   хугацаандаа хийсэн ажлаа тоймлооч. Таны ажиллаж байх үед Монгол Улсын сан хөмрөг, эдийн засаг ямархуу байв?

-Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед манай яамныхан бүх нөөц бололцоогоо шавхаж ажилласан. Бодлого боловсруулах үүргээ гүйцэтгэсэн. Манай улсыг ихээхэн хүнд байдалд оруулаад байгаа зүйл бол өр. Өрийн хэмжээ өндөр, төлөлтийн хугацаа ойрхон. хэмжээ их байна.

Тийм учраас өрийн  удирдлагын тухай хууль баглуулсан. Өрийндунд хугацааны стратеги зорилтыг боловсруулсан.  Өрийн төлөлтийн хуваарилалтыг  жигдлэх зорилгоор нэлээд  ажил хийлээ. Засгийн газрын. гадаад, дотоод өрүү’дийг эдийн засгийнхаа бодит нөөц бололцоонд уялдуулах шаардлагын  үүднээс бодлогын чанартай шийдвэрүүдийг Засгийн газраар гаргууллаа.

Хүмүүс гадаад өр л яриад байхаас дотоод өрийн тухай ярьдаггүй. Манай Засгийн газрын дотоод өр гадаад өрөөсөө их болсон. Дотоод өрийн хүү гадаад өрийнхөөс хэд дахин их. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа. Тиймээс аль болох дотоод өр авахгүй байх чиглэл барьж бодлогын арга хэмжээнүүдийг авсан.

ШИНЭ МЭДЭЭ