МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Парламентын чуулганыг нээж үг хэлжээ
2012.01.10
Гадаад харилцаа

Парламентын чуулганыг нээж үг хэлжээ

Ази-Номхон далайн парламентын 20 дугаар чуулган өчигдөр Японы нийслэл Токио хотноо эхэллээ. Ээлжит чуулганд бүс нутгийн 28 улсын төлөөлөгч оролцож байгаа аж. Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Чуулганыг нээж 20 жилийн өмнө Ази-Номхон далайн парламентын чуулганыг санаачилсан Япон улсыг төлөөлж Ерөнхий сайд асан Ёшихико Нода илтгэл тавьсан байна.


Түүнээс гадна гурван хүн үг хэлсний нэг нь УИХ-ын дэд дарга Н.Энхболд юм.


Тэрбээр "Одоогоос жилийн өмнө, жин өвлийн хүйтэн өдрүүдэд Улаанбаатар хотноо 19 дүгээр чуулганыг зохион байгуулсан. Улаанбаатарын чуулганаар бүс нутгийн улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг өнөөгийн амьдралаас урган гарч байгаа чухал асуудлаар 30 гаруй тогтоол батлагдсан. Эдгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллахад Монголын парламент бэлэн байгаа" гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ