"Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгийн дээжийг олголоо
“Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа
2015.07.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгийн дээжийг олголоо

 Засгийн газрын 2012 оны 142 дугаар тогтоолоор Засгийн газрын салбарын тэргүүний шагнал “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгийг олгохоор шийдвэрлэсэн.

Уг шагналын дээжийг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан амжилтыг нь үнэлэн Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 тоот тушаалаар Сангийн сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Цэндийн Молом, Думаагийн Содном, Эрдэнийн Бямбажав, Далрайн Даваасамбуу, Улсын төсвийн ерөнхий нягтлан бодогч асан Дэндэвийн Жамьяандорж, мэргэшсэн нягтлан бодогчдоос Монгол Улсын Ардын багш, СЭЗДС-ийн зөвлөх багш Жамьяангийн Нямсүрэн, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн зөвлөх багш Луузангийн Дамбадорж, ХААДС-ийн профессор, зөвлөх багш Ойдовын Чойжилсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Ренчингийн Батжаргал, Улсын төсвийн ерөнхий нягтлан бодогч асан Чулууны Алтанцэцэг, Мандах бүртгэл дээд сургуулийн захирал Гомбожавын Нанжид, Нягтлан бодох бүртгэлийн холбооны тэргүүн Лувсан-Очирын Дондог Сангийн сайд Ж.Эрдэнэбат хүндэтгэл үзүүлэн цол тэмдгийг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ