Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
2015.07.21
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа

Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангаж, тэдний ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлэн, гамшгийн эрсдэлийг бууруулж, ард иргэдийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлнэ. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бий болгож, учирч болох эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах ач холбогдолтой гэж үзжээ

 

ШИНЭ МЭДЭЭ