Төсвийн тэнцвэржүүлсэн зарлага 5 их наяд 229.168,8 сая  хүрчээ
УИХ-ын чуулган
2015.07.06
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн тэнцвэржүүлсэн зарлага 5 их наяд 229.168,8 сая хүрчээ

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Байнгын хороод 2014 оны улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдрийн хуралдаанаараа хийж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлснийг тус дэд хороо өнөөдөр хуралдан Байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцжээ.

Дэд хорооны хуралдаанаар улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэнийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, О.Баасанхүү, М.Зоригт, Ц.Нямдорж нар асуулт асууж саналаа хэлсэн юм. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Ингэснээр Монгол Улсын өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4 их наяд 204.360,5 сая төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн зарлагын хэмжээ 5 их наяд 229.168,8 сая төгрөгөөр батлагдав.

Харин Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос боловсруулсан Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 70.7 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ