Хотын захирагчийн хүү олон айлын амьдралаар тоглож байна
Гэр хороолол
2015.04.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хотын захирагчийн хүү олон айлын амьдралаар тоглож байна

Засгийн газраас нийслэл хотын иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд хамгийн эхэнд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.

Харамсалтай нь, Баянзүрх дүүргийн XII хороонд хийгдэх дахин төлөвлөлтийн ажил араасаа олон асуудал дагуулж эхэлжээ. Учир нь, төлөвлөгөө ёсоор XII хорооны нутаг дэвсгэрт буюу 13 га газарт орон сууцны 35 блок барилга, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний цогцолбор, тус бүр нь 940 хүүхэд хүлээн авах дунд болон ахлах сургууль, цэцэрлэг, 2800 автомашины зогсоол гээд иргэдийн ая тухыг хангасан хотхон барьж, ашиглалтад оруулах байжээ. Үүнээс гадна “Түмэн амгалан” цогцолбор нь төсөлд хамрагдсан 13 га талбайнхаа 6.4 га газрыг зүлэг мод бүхий ногоон байгууламж байхаар төлөвлөсөн байна.

Мөн орон сууцны тухайд хамгийн их хүндрэл болдог гараашийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, байр хоорондох зайны хувьд 100-150 метр, орон сууц байх ногоон байгууламж, усан сантай байх зэргээр зураг төсөл нь гарсан байдаг аж. Гэтэл түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад өнөө хэр нь бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй нь тэр хавийн оршин суугчдыг бухимдуулах болжээ. Хамгийн наад зах нь, энэ оны өдийд ашиглалтад орох байсан орон сууц, суурийг ч цутгаагүй байгаа аж. Тэгвэл гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилттэй УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, М.Сумъяабазар нарын албаныхан өчигдөр танилцсан юм.

Нүдэнд торох юмгүй өргөн, цэлийсэн хашаа угтав

Манай сурвалжлах баг өчигдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог зорьсон юм. Биднийг зорьсон газраа очиход хүний хөл хөдөлгөөн бага байлаа. Хэдийгээр урин дулаан цаг ирсэн ч, ажлын өдөр болохоор хүний хөл хөдөлгөөн бага байгаа нь харваас илт анзаарагдав. Улмаар хаа нэгтээ нохой хуцах, хааяа нэг машины дуу сонсогдох аж. Гудамж, талбайг тойрох бүрт тогтоол болсон хар шавар, хөрсний бохирдол, орчин тойрны эвгүй үнэр ханхална. Харин бидний сайн мэдэх Ботаникийн цэцэрлэгийн урд өргөн цэлийсэн талбай, түүнийг тойруулан өндөр цагаан хашаа хатгажээ. Уг нь, энэ том талбайд “Гранд лайн” компанийн “Түмэн амгалан” цогцолбор хотхон хэдийнэ сүндэрлэсэн байх ёстой байв. Гэтэл биднийг овоолсон том шороо, ухсан нүхнээс өөр нүдэнд торох юмгүй өргөн, цэлийсэн талбай угтсан юм. Баянзүрх дүүргийн XII хороонд 1200 гаруй өрх амьдардаг. Тэдний 92 хувь нь байртай болохыг хүсч, орон сууцжуулах ажлыг дэмжсэн байдаг. Улмаар одоогоос хоёр жилийн өмнө хурдхан шиг байртай болохыг хүссэн 39 өрх барилгын “Гранд лайн” компанитай гэрээ байгуулж, газраа чөлөөлжээ. Гэрээ ёсоор тэдгээр айл, өрх энэ оны өдийд шинэ байрандаа орох ёстой байсан аж. Бид тус хорооны зарим иргэний сэтгэгдлийг сонссон юм.

Ч.Чимэд: Үлдсэн насандаа тав тухтай амьдрахыг хүсч байна

Би өндөр настай хүн. Үлдсэн насандаа үр хүүхдүүдтэйгээ тав тухтай амьдрахыг хүсч байна. Анх газраа байраар солино гээд их л баярлаж байлаа. Гэтэл одоо учир нь олдохгүй, янз бүрийн зүйл ярьж байна. Хотын дарга Э.Бат-Үүл анх “Халуун, хүйтэн усны шугамыг чинь шийдээд өгнө. Та нар тэндээ юугаа хийнэ үү өөрсдөө мэд” гэж хэлж байсан. Тухайн үед үнэхээр их баярласан. Гэтэл өнөөдөр бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй байна. Тэр ч бүү хэл “Гранд лайн” компани тендерт ялчихаад орон сууцаа бариагүй байна. Сүүлдээ өөрийнхөө алгын чинээ газарт хар амбаараа бариад амьдрахыг хүсдэг боллоо. Газраа ч дэмий өгч гэж бодох болсон.

С.Эрдэнэчимэг: Э.Бат-үүл иргэдийнхээ амьдралаар тоглож дууслаа

Манай хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгийн нэр дээр байдаг Гранд лайн" компани бидний газрыг авсан. Одоогоор 100 гаруй өрх газраа чөлөөлж нүүсэн байдаг. Гэтэл энэхүү барилгын компани өнөө хэр нь ажлаа хийхгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Барилгын ажлаа ч эхлүүлээгүй байна. Үнэнийг хэлэхэд Э.Бат-Үүл дарга биднээр тоглож байна. Иргэдийнхээ амьдралыг бодохгүй байна. “Гранд лайн” компани иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй байж нэрээ сольчихсон байх юм. Арга ядах нь ээ, би компанийн удирдлагуудтай уулзах гэж хөөцөлдсөн боловч оффис байдаггүй юм билээ. Арай гэж “Гранд лайн" компанитай холбогдож, “Оффисоо заагаад өг” гэсэн чинь зааж өгөөгүй. Үр дүнд нь газраа өгсөн иргэд хохирч байна. Энэ талаар Э.Бат-Үүл даргатай уулзах хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. Үнэхээр яах учраа олохгүй байна.

Ц.Пүрэврагчаа: Хэзээ байрандаа орохоо мэдэхгүй байна

Одоогоос хоёр жилийн өмнө бид газраа чөлөөлсөн. Газраа чөлөөлсөн бүх айлыг түрээсийн байранд оруулсан. 'Зургаа, зургаан сараар төлбөрийг нь хийдэг. Одоо бол байраа ашиглалтад орохыг л хүлээж байна. Гэтэл хэзээ барилгын ажил эхэлж, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчихлоо. Энэ сарын 20-ноос барилгын ажил эхлэх сураг дуулдсан. Уг нь энэ жил байрандаа орох байсан ч “Гранд лайн” ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй өдийг хүрлээ. Энэ дунд нь иргэд хохирч байгааг ойлгох хэрэгтэй.

Т.Энхболд: Манай компанид нэгчиргэнээс гомдол ирээгүй

Иргэдийн олонх нь ийнхүү ярьж байна. Одоогоор барилгын “Гранд лайн” компанид газраа өгсөн иргэд түрээсийн байранд амьдарч байгаа аж. Хурдхан шиг байртай болж, сайхан амьдрахыг хүссэн тэд бусдадаа “Бид нар шиг юу юугүй газраа битгий өгөөрэй” гэсэн ганцхан зүйлийг л хэлж, захиж байгаа талаар ойр хавийнх нь оршин суугчид ярьж байв. Ингээд бид “Гранд лайн” компанийн менежер Т.Энхболдтой уулзахад “Манай компанийн ажил нэг жилээр доголдсон нь үнэн. Учир нь, мэргэжлийн байгууллагаас хөрсөнд хорт бодис шингэсэн байна гэх дүгнэлт гаргаж, барилгын ажлыг зогсоосон. Хөрснөөс илэрсэн бодисыг тайлбарлахдаа удаан хугацаанд хүний биед орохоороо генд нь нөлөөлдөг гэсэн. Харин бид 39 өрхтэй гэрээ байгуулсан. Тэд түрээсийн орон сууцанд амьдарч байна. Өнөөдрийн байдлаар үл ойлголцсон, газар чөлөөлсөн айлаас нэг ч гомдол ирээгүй. Төлөвлөгөөгөөр бол өдийд ашиглалтад орох байлаа. Ирэх оны эхний хоёрдугаар улиралд багтаан орон сууцаа ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна гэв.

Тухайн үед “Гранд лайн” “JDE” зэрэг дөрвөн компани тус хорооны нутаг дэвсгэрт буюу “Жанжин клуб" орчимд дахин төлөвлөлт хийхийн төлөө өрсөлджээ. Тэр дундаас Транд лаин” компанййн иргэдэд тавьсан санал, гаргасан зураг төсөл нь таалагдсан учир иргэдийн 81.3 хувийн саналыг авч, ялалт байгуулсан байдаг. Хэдийгээр тус компани Японы “МҮК” гэдэг компаниар орон сууцны хорооллынхоо зураг төслийг гаргуулж, хаана нь юу байхыг маш тодорхой харуулсан гэх боловч тендерт ялалт байгуулахад Хотын дарга Э.Бат-Үүлийн оролцоо их байсан гэдгийг олон хүн хэлдэг юм билээ. учир нь, хоёр жилийн өмнө хотын дарга аавынхааа буянаар гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт ялалт байгуулж, хөрөнгийн зах зээл бус барилгын салбарт хүч үзэх болсон Э.Чулуудайгийн толгойлсон “Гранд лайн" компани ийнхүү иргэдийг хохироосоор байна.

ШИНЭ МЭДЭЭ