Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэх зөвшилцөлд хүрлээ
Хаврын чуулган 88.2 хувийн ирцтэй нээлтээ хийв
2015.04.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэх зөвшилцөлд хүрлээ

Хаврын чуулган 88.2 хувийн ирцтэй нээлтээ хийв

УИХ-ын хаврын чуулган өчиг­­дөр нээлтээ хийлээ. Нээл­­тийн ирц 88.2 хувьтай байв.Тө­рийн гурван өндөрлөг, яам агент­­лагийн сайд дарга, Мон­гол Ул­сад суугаа Элчин сайдууд энэ өд­рийн чуулганд урилгаар оролц­сон юм. Уламжлал ёсоор УИХ-ын дар­га чуулганы индрээс хаврын чуул­ганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн ач холбогдол, үр дүнг дүгнэн ярьсан юм.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бод­лого, Үйлдвэржилтийн тухай, Сон­­гуулийн тухай, Гэр бүлийн хү­чир­хийллийн тухай, Улс тө­рийн намуудын тухай хуулийн төслүү­дийг онцлон нэр дурьдаж эдгээр хуулиудыг батлахад нам эсвэл, манай танай гэж талцалгүйгээр батлах шаардлага байгаа гэдгийг хэл­лээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн ху­гацаа дуусахад нэгхэн жил үлд­сэн энэ цагт гурван жил ярь­сан маш олон хуулиуд энэ хав­рын чуулган руу орж ирсэн уч­раас хэ­лэлцэх асуудлаар аль бо­лох ойл­голцож, зөвшилцлийг өм­нөө барьж ажиллахыг захилаа.

Мөн Тө­­рийн албан хаагчдыг хомор­го­лон халж байгаа санал гомдол их ирж байгааг Засгийн газар анхаа­рал­даа авч ажиллахыг З.Энхболд дарга онцлон хэлж Төрийн албанд үүрэг өгсөн юм. Танхимын индэр дээрээс хэлсэн түүний үгийн төгс­­гөл хэсэг бол яах аргагүй өчигд­рийн нээлттэй давхацсан ан­хаарал татах мэдэгдэл байв. Хууль тогтоох байгууллагын дар­гын хэлсэн Тавантолгойн тө­сөл­тэй холбоотой байр суурь улс төрийн хүрээнд анхаарал та­тах сэдэв боллоо. З.Энхболд дар­га хэлэхдээ “Тавантолгойн ор­дыг ашиглах талаар явагдаж бай­гаа хэлэлцээр нь УИХ-ын  2012 оны 37 дугаар тогтоолоор ба­­талсан Монгол Улсын Зас­гийн газрын 2012-2016 онд хэ­рэг­жүүлэх үйл ажиллагааны хө­төл­бөрийг зөрчиж байна.

Энэ­хүү хэлэлцээрийг байгуулж бай­гаа нөхцөлөөс харахад, манай ул­сын эдийн засаг нэг зах зээлээс ба­раг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Өнөөдөр бай­­гуулахаар төлөвлөж байгаа эд­­гээр гэрээ, хэлэлцээрийн төс­лийг харахад, Монгол Улсын үн­­дэс­ний эрх ашгийг хангаж ча­­даагүй байна. Тухайлбал, Мон­гол Ул­сын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай бай­гаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанар­тай, зорилт биелэгдээгүй то­хиролдолд хү­лээх хариуцлага байх­гүй байна.

Мөн Тавантолгойн ор­дыг ашиг­лах гэрээг 30 жилээр бай­гуулж, дахин 30 жилээр сун­гах, Иргэ­дийн эзэмшиж буй 1072 ширхэг хувь­цааг эдийн зас­гийн эргэлтэд оруу­лах тухай то­хи­ролцоо хийг­дээгүй, Нэмэлт хай­гуул хий­гээд нөөцийг нь яах нь то­дор­­хойгүй, дөрвөн тэрбумын хө­рөн­гө оруу­лалтад одоо оруулсан “Энер­жи Ресурс” компанийн хө­рөн­гө оруу­лалтыг хамруулсан, Тө­­мөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөн­гө оруулагч нөгөө тал хийх эр­хийг олгосон, төрийн өмчит “Мон­­голын төмөр зам” ХК-ийн зард­лыг шалгасны дараа төлөх, нө­гөө талын хөрөнгө оруулалтыг үнэ­лэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг бай­гуулсны дараа цуцалсан то­хиолдолд хөрөнгө оруулагч “Шин­хуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хү­­лээсэн байна.

Эдгээр гэрээг бай­гуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөнд­лөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын  2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Та­вантолгой ордыг ашиглах гэ­рээг УИХ яаралтай хэлэлцэж шийд­вэр­лэх ёстой.

Хэрэв Та­ван­толгойн ордыг ашиглах гэ­рээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүү­лэх­­гүйгээр өнөөдөр гарын үсэг зу­рах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуц­лага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэв. Түүний хэлсэн үгнээс үүдэн Засгийн газрын зарим сайдууд ч мэдэгдэл хийж эхэллээ.

Тэгвэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаа­наараа Тавантолгойн асуудлыг хэ­лэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг бай­гуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлсний да­раа гэрээ байгуулах ёстой гэ­сэн шийдвэрт хүрсэн юм. Ерөн­хий сайд ч энэ асуудлыг УИХ-аар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж өг хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Ч.Улаан: УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой

Оюутолгойн гэрээнд бид маш том алдаа хийсэн. Өнөө бол­тол энэ асуудлыг ярьж байна. Ашиг­тай, ашиггүй гэсэн талцал идэвх­тэй гарч байгаа. Тэгэхээр Оюутолгойг гэрээний алдааг дав­тахгүйн тулд Тавантолгойг зайлш­гүй УИХ-аар хэлэлцэх ёс­той гэсэн байр суурийг дэмжиж бай­на. УИХ-аар хэлэлцэхгүй бол асууд­лыг ул суурьтай ярилцах учир­т­ай. Ерөнхийлөгч ашигла гэ­сэн шийдвэрийг гаргасан. Яаж ашиг­лахыг УИХ шийднэ. 10 гаруй зүйл­тэй удирдамж байгаа. Тэрний хэрэгжилтийг хянаж байж батлах ёстой.

Ц.Даваасүрэн: Харилцуур ашигтай л байвал хэнийг ч дэмжинэ

УИХ-аар хэлэлцэх ёстой. Тэр бол зүйтэй санал. Яагаад гэвэл энэ чинь Монголын том баялаг. Хоёр­дугаарт, стратегийн орд. Та­ван­толгойг бид явуулахгүй гэж ярьдаг улс биш. Харилцуур ашиг­тай байх ёстой гэж ярьж бай­гаа. Харилцуур ашиггүй бай­вал дэмжихгүй. 50.50 хувийн ашиг­тай байвал бид дэмжинэ. УИХ-ын дар­га үр ашиггүй гэж хэллээ. Өр зээлд баригдсан гэж хэл­сэн. Тийм бол дэмжихгүй. Стра­тегийн ордыг УИХ-аар буюу ард түмний төлөөллөөр хэлэл­цүүл­нэ гээд заачихсан.

Яагаад гэ­вэл газрын хэвлийн баялаг өөрөө Үндсэн хуулиараа ард түм­ний өмч. Тэр утгаараа тэдний тө­лөөлөл болсон УИХ зайлшгүй энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Улс ор­ныг авч явдаг газрын баялаг дээ­рээ ямар гэрээ хийж байна вэ гэдгээ ярих цаг нь болчихож. Там­сагийн нефтийн гэрээ юу болов. 24 хувиа аваад л ямар ч ашиггүй сууж байна. Одоо нүүрсээ алдчих юм бол бидэнд өндийж босох өөр зүйл байхгүй болно.

Зэс ал­таараа гуравт ордог ордоо бид алд­чихсан шүү дээ. Нэг сонин зүйл нь Монголын эдийн засаг хя­тадын эдийн засгаас ч хурдан өсөлт­тэй байгаа. Хятадын эдийн за­саг 7.2 бол, монголынх 7.8. Яагаад хямраад байна вэ гэхээр ашиг­гүй гэрээ хийгээд мөнгө нь орж ирэхгүй байгаа юм. Мөнгө нь орж ирдэггүй гэрээг хэрхэвч дэм­жиж болохгүй. Эдийн зас­гийн хувьд мөнгөтэй болгох төсөл чинь Тавантолгой. Тиймээс ха­рил­­цуур ашигтай байх тухай л ярих ёстой. Харилцуур ашигтай бай­вал хэнтэй ч хийж болно.

Х.Болорчулуун: Ч.Сайханбилэг популист амлалт өглөө

Тавантолгойн гэрээ өнөөд­рийг хүртэл УИХ-ын гишүүдэд хаалт­тай нууц байлаа. З.Энхболд дар­гын мэдээллээс нэлээд олон зүй­лийг ойлголоо. Энд тэндээс олсон мэ­дээллээр Монгол Улсын эрх аш­гийг хангаж чадахгүй гэрээ хийгд­сэн гэдгийг сонсч байсан. Ер нь улсын төсвөөр хайгуул хийсэн ордын 51-ээс дээш хувийг монголын тал эзэмших УИХ-ын тогтоол байдаг. 2012 оны есдүгээр сард батлагдсан тогтоолыг хан­гаж чадаагүй юм байна.

Яагаад гэ­вэл энэ хоёр компанийн нэг нь Кай­ман аралд бүртгэлтэй MMC гэх компани. Яах вэ, монгол та­лын хувь бий. Нөгөөх нь Хятадын тө­рийн өмчит компани. Тэгэхээр Монголын төрийн хувь хаана байна вэ гэдэг асуудал яригдана. Мөн 1072 хувьцаа хүртэл байх­гүй болчихоод байна шүү дээ. Энэ гэрээг явуулах хууль эрх­зүйн үндэслэл алга. УИХ-аар хэ­лэл­цэх ёстой. Стратегийн орд гэ­дэг утгаараа.

Ерөнхий сайд маш популист мэдэгдэл хийсэн. Яагаад гэвэл, Тавантолгойн ор­доос иргэн бүртээ 100 мянган төг­рөг­тэй тэнцэх хувьцаа өгөх та­лаар ярилаа. Яг л хамтарсан Зас­гийн газрын үедээ 350 сая ам.дол­ларыг Хятадын “Чалко” ком­паниас аваад бэлэн мөнгөөр та­раасан тэр зүйл давтагдах гэж бай­на. Хүн бүхэнд 100 мянга гэж по­пулист амлалт хийж байна. Урьдчилгаа төлбөрөөс л тараах гэж байна. Хуулийн дагуу хувь эзэм­шээд тараагдах мөнгө биш.

Д.Сумъяабазар: Язгуур эрх ашгийн үүднээс шийдвэр гаргах ёстой

Хүлээлт үүсгэсэн асуудал их байна. Тавантолгойн асуудал нэ­лээд олон жил улстөржсөн. Үүнийг урагшаа явуулах ёстой. Гэх­дээ Монгол Улсын язгуур эрх ашгийг хангах ёстой гэдэгт са­нал нэг байна. Мөн Улс төрийн намуу­дын болон Сонгуулийн тухай хууль гэсэн том том хуулиудаа явуул­маар байна. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаар аль болох хурдан гарах ёс­той гэсэн байр суурийг барьж ажил­лах болов уу гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ