"Тэргүүний тариаланч"
2015.02.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Тэргүүний тариаланчийн шагналыг гардуулав
Улсын тэргүүний тариаланч газар тариалангийн нутаг болсон Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас тодорсон байна. 20 гаруй жил комбани жолоодсон О.Баярдалайгийн хөдөлмөрийг төр үнэллээ. Түүний аав удам дамжсан тариаланч байсан бөгөөд шагналыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат гардууллаа.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Сэлэнгэ аймгийн Цэгээн хуст ХХК механикжуулагч О.Баярдалай танаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэх хүн амын эрүүл аюулгүй хүнс бүтээгдэхүүнээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр хөдөлмөр бүтээл ажлын амжилтыг үнэлж МУ засгийн газраас Улсын тэргүүний тариаланчаар шалгарууллаа
Тэргүүний тариаланч О.Баярдалай: 1996 онд сургуулиа төгсөөд аавыгаа даган комбайнчин болсон. Түүнээс хойш техник технологийн дэвшил гарсан. Тариаланч хүн их жаргалтай сайхан байдаг ургацаа хураан аваад. Тариа тарьсан хүний амьдрал үргэлж өөдлөн дээшилж байдаг. Их баяртай байна.