2015.02.05
Улстөр

С.Одонтуяа: Төрөөс нэг иргэнд жилд 46 мянган төгрөг зориулна

Эрүүл мэндийн  даатгалын тухай хууль энэ оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Хуулийн зарим заалт нь ирэх  жилээс хэрэгжиж эхэлнэ энэ талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төсөл батлагдсаны дараа хийгдэх ажлууд их байгаа байх?

Энэ хууль өөрөө УИХ-д таван жил хэлэлцэгдсэн энэ хууль монгол улсын иргэн бүрт хамаатай тэр дундаа эрүүл мэндтэй хамаатай хууль учир алдаа гаргах эрхгүй тул нилээн нухацтай ажилласан.  

УИХ гишүүний хувьд энэ хуулийн  ажлын хэгсийг ахлаж ажилласан одоо батлагдаад байна. Энэ хууль бол эрүүл мэндийн санхүүжилтийг үндсээр нь өөрчлөх  ийм чухал алхам боллоо.

Өмнө ердөө 30% даатгалаас орж ирдэг байсан үлдсэн нь төсвөөс хувь хүнээс гардаг байсан бол хувь хүнээс маш бага гарч даатгалаас ихэнх нь гардаг ийм тогтолцоо руу шилжих шилжилтийн их чухал хууль болох юм.

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10