МАН-ын гишүүд "эр хүн хэлсэндээ" байхыг санууллаа
2014.12.22
Улстөр

МАН-ын гишүүд "эр хүн хэлсэндээ" байхыг санууллаа

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий садыг хэлсэндээ хүрч, хамтран ажиллахыг санууллаа.

О.Содбилэг:  Хамтарсан бол хамраад алхамуудаа хийх байсан биш үү.

Өнөөдрийн таны хэлж байгаа үгнээс ерөнхий хэдэн төгрөгийг орлого орно гэсэн нарийн төвлөгөө сонсогдсонгүй. Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хямралд оруулсан гэдэгт шалтганаар огцорсон. Тиймээс та улстөрийн намуудад урилга өгөөд хамтран засаг байгуулсан. Гэтэл та яагаад зарим газрууддаа томилгоо түрүүлээд хийчихсэн юм бэ. Хамтарсан бол хамраад алхамуудаа хийх байсан биш үү.

Д.Сумъяабазар:  Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шүү дээ

Бодит амьдрал, хөрсөө мэдэрч ярьж байгаад талархаж байна. Өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулхад гадаадын хөрөнгө оруулалт 57 хувиар буурсан байгаа. Өнгөрсөн онд бид хөрөнгө оруулалтын гол хоёр хуулийг гаргасан ч энэ хугацаанд буурсан байна. Энэ чиглэлээр хэрхэн ажилалах вэ? Мөн хөрөнгийн бирж, түүний хөгжлийн талаар та ямар байр суурьтай байна вэ? Манай хөрөнгийн бирж өнөөдөр нэг түц-ийн хэмжээтэй ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй байна. Гол салбар болох уул уурхайгаа унагчихсантай холбоотой. Тиймээс уул уурхайтай холбоотой гол гол шийдврүүдээ гаргаж байж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Засагтай холбоотой хэлсэн ярьсанаасаа буцаж байгаа асуудал их яригдаж байна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шүү дээ. Биднийг эрх ашиг, хөгжил нэг шүү дээ,

Ө.Энхтүвшин: МАН-ыг улстөрийн хүчний хувьд дуусгана гэж хамаг хүч чадлаа барсан шүү дээ

Өнөөдөр нөхцөл байдлаа бодитойгоор, гарах арга замын тухай ярьж байгааг дэмжиж байна. Зөвшилцлийн ажлын хэсгээр С.Баярцогт сайд хэлэхдээ “Удахгүй дэлхийн вальютын сангаас ирээд МУ-ын эдийн засгийн имрайд хараад онш гаргана” гэсэн. Ямар онш гаргасан вэ? Миний хувьд онош ойлгомжтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амьдрал сайжирсан, муудсан гэж маргалдсаар байгаад л таарсан шүү дээ. Нөгөө талаас МАН-ыг улстөрийн хүчний хувьд дуусгана гэж хамаг хүч чадлаа барсан шүү дээ. Намын байрыг нь хурааж авна, төрийн албан хаагчдыг нь хоморголон хална гээд... Тиймээс оношоо зөв олж байж, арга замаа олнл. Би бол гадаадынханыг хөөж гаргсан нь нэг гол шалтгаан, хувийн хэвшлийн ажлыг хийлгээгүйтэй холбоотой /шалгана, хаана/.

ШИНЭ МЭДЭЭ