Уул уурхайн яамны удирдлагууд мэргэжлийн хүмүүс байх ёстой
2014.12.10
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Уул уурхайн яамны удирдлагууд мэргэжлийн хүмүүс байх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох ед гишүүд санал хэллээ.

Д.Сумъяабазар "Уул уурхайн яамны удирдлагын төвшинд хэдэн хувь нь мэргэжлийн хүмүүс байна вэ? Мөн Ашигт малтмалын газрын хэдэн хувь нь мэргэжлийн хүн байна вэ? Хэлж өгөөч. Оюутолгой, Тавантолгой дээр өмнөх сайд Д.Ганхуяг сайдын бодлогыг барьж ажиллах уу? Эсвэл өөр бодлого гаргах уу? Гаднаас хөрөнгө босгох талаар та хир итгэлтэй байна вэ"

Я.Содбаатар "Төрөөс эрдэс баялагын салбарт барих баримт бичиг гарсан. Үүнийг дагаад засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх, УИХ-ын түвшинд батлах хуулийн төслүүд, бодлогууд орж ирэх ёстой. Шинэ сайдын гол хийх ажил үүн рүү чиглэх байхаа гэж бодож байна. Ялагуяа геологи гэдгийг их анхаарах ёстой. Яам аа ч гэсэн гёологи уул уурхайн яам болгох хэрэгтэй.Геологигүйгээр уур уурхай хөгжихгүй ээ. Тиймээ үүнийг анхаарах, тийшээ хөрөнгө мөнгө шийдэх шаардалагтай. Энэ салбараа дэмжиж ажилаарай."

 О.Содбилэг "Мэргэжлийн хүмүүс нэмж авах уу. Яагаад гэвэл салбарын мэргэжилтэнгүүд манай яамны удирдлагууд мэргэжлийн биш байна гэдэг. Мөн МАнай өргөдлийн байнгын хороо дээр 106 лицензийн асуудал ирсэн. Засгийн газар шийдэх ёстой гэж шилжүүлсэн байгаа. Үүнийг яаж харж байгаа вэ?

ШИНЭ МЭДЭЭ