С.Бямбацогт: МАН-ын дөрвөн сайд "дан дээлтэй"
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.12.08
Улстөр

С.Бямбацогт: МАН-ын дөрвөн сайд "дан дээлтэй"

МАН-ын бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийнхээ асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжээд буй билээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "МАН эхнээсээ баримталж байсан зарчим дээр хатуу зогссон. Өөрөөр хэлбэл, МАН үндсэн чиг үүргийн яамны сайд УИХ-ын гишүүн байж болно. Бусад чиглэлийн яамдын сайд нарыг гаднаас томилох ёстой гэсэн байр суурь баримталж байсан.

Энэ дагуу нэр дэвшсэн зургаан хүний хоёр нь үндсэн чиг үүргийн яамны сайд бөгөөд УИХ-ын гишүүний албатай байгаа. Харин бусад яамдын сайдыг гаднаас нэр дэвшүүллээ" гэв. Сайдад нэр дэвшигчдийн хамгийн залуу нь Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү юм байна. Нийт нэр дэвшигчдийн 60 гаруй хувь нь 45-аас доош насны хүмүүс.

Мэдлэг, боловсрол, туршлага болон жендерийн байдлыг харгалзаж үзсэн. Мөн УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан ч УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй хоёр хүнээ сайдад нэр дэвшүүлсэн. Сайдад нэр дэвшигчдээ тодруулахдаа олон талын шалгуурыг харгалзаж үзсэн гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцлов.

 

ШИНЭ МЭДЭЭ