МАН Удирдах зөвлөлийн хурал зарлалаа
МАН-ын бүлэг
2014.12.05
Улстөр

МАН Удирдах зөвлөлийн хурал зарлалаа

МАН Удирдах зөвлөлийн хурлаа 10.30 цагт зарласан байна. 

Түүгээр хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ ярилцах аж. Шинээр байгуулагдаж буй Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллах нь өчигдөр тодорхой болсон. Түүнээс зургаа нь МАН-аас нэр дэвших сайд нар байх юм.

Тус намын хувьд Шадар сайд, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг нийт зургаан яам ногдож байгаа тухай хэвлэлүүд бичиж буй.

МАН Засгийн газарт хамтрах эсэхээ шийдэх үеэс экс генсек У.Хүрэлсүхийн нэр Шадар сайдад дуулдаж байсан ч мөн энэ албанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын нэр давхар яригдаж эхлээд байна. Түүнийг намын нөхөд нь сайдад нэр дэвших боломжтой кандитат гэж харж буй аж.

Харин Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхээр ярьсан байна. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороог  удирдаж байгаа юм. Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Цогтбаатар зэрэг нэрс дуулдах болсон. Тэгвэл МАН Удирдах зөвлөлийн хурлаар сайд нарын нэрээ тогтож, улмаар бүлгийн хуралдаандаа оруулах юм байна.

 

ШИНЭ МЭДЭЭ